БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Сувданчимэг үнэмлэхүй амжилт тогтоолоо
С.Сувданчимэг үнэмлэхүй амжилт тогтоолоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгтэйгээр, Аймгийн ЗДТГ-аас  манай аймагт анх удаа зохион байгуулагдсан “Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиад” амжилттай болж өнгөрлөө. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх, сургууль тус бүрээсээ шалгарсан шилдэг тав, нийтдээ 102 сурагч оролцсон математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлийн нэгдмэл олимпиад нь зохион байгуулалтын хувьд өвөрмөц онцлогтой. Аливаа шалгалт, уралдаан болоход дүн нь 1-14 хоногийн дараа гардаг бол энэ удаагийн нэгдмэл олимпиадын дүн таван минутын дотор гарсан нь багш, эцэг эх, сурагчдын сэтгэлд нийцсэн “Сонгодог” арга хэмжээ байлаа. Нийтдээ 102 сурагч оролцоход Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Ахлах сургуулийн сурагч Сүндэрьяагийн Сувданчимэг 114 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм. Хоёр, гуравдугаар байранд тус сургуулийн ахлах сургуулийн сурагч  Түмэн-Өлзийн Цэлмэг 87 оноо, Адъяасүрэнгийн Мөнхзаяа 84 оноогоор  шалгарчээ. Энэ гурван сурагч бол ТИС-ийн багш, Монгол улсын гавьяат багш С.Мэнджаргалын шавь нар юм. Харин шагналт дөрөвдүгээр байранд “Орхон эмпати” сургуулийн сурагч   М.Мэндсайхан 82 оноогоор шалгарав. Олимпиадын тэргүүн байр болон шагналт байруудад шалгарсан сурагчдад санаачлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ нар өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулав. Тэргүүн байранд шалгарсан сурагчийг 500, хоёрдугаар байр 300, гурав болон шагналт байранд орсон сурагчийг 200 мянган төгрөгөөр урамшуулжээ. Олимпиадын тэргүүн байранд шалгарсан С.Сувданчимэг нь олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль авч байжээ. Гуравдугаар сарын эхээр нийслэлийн сурагчдын дунд зохиогдсон ийм уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагч нийтдээ 97 оноо авсан байна. Харин сурагч С.Сувданчимэг 114 оноо авсанаар үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Энэ тухай сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Улаанбаатарын шилдэг сурагчдын дунд явуулсан олимпиадад эхний байр эзэлсэн сурагч 97 оноо авсан. Өнөөдөр Эрдэнэтийн сурагч Сувданчимэг 114 оноо авч энэ олимпиадын дээд амжилт тогтоолоо. Эрдэнэтийн сурагчид ямар мундаг юм бэ. Би Эрдэнэт хотын сурагчдаараа бахархаж байна” хэмээсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс ирэх хаврын Элсэлтийн ерөнхий шалгалтыг ийм журмаар зохион байгуулах саналаа Боловсролын үнэлгээний төвд хүргүүлээд байна. Улсын хэмжээнд нийтэд нь ийм маягаар зохион байгуулах боломжгүй ч ямар ч байсан 2-3 аймагт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг 5 минутын дотор гаргадаг дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн хэлбэрээр явуулахаар судалж байгаа аж. [sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ