БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
              Одоогоос жил шахамын  өмнө нэгэн иргэн надтай уулзаж, хэвлэлээр дамжуулан төрд үгээ хүргэмээр байна гэсээр зорин ирсэн. Тэр хүн  өөрийгөө “ Би шагчин, шөнөдөө нэг сая төгрөгийн цэвэр орлого хийхийн тулд шөнийн амьдралыг сонгож, өдрийн нарыг үзэн ядаж явна гэвэл та итгэх үү” хэмээж билээ. Тухайн үедээ бид хоёрын илэн далангүй ярилцлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр нийтэд ил болгохоос татгалзсан юм. Хэрвээ тэрхүү шагчин эрхэмтэй хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэсэн бол шөнийн цагаар архи шаглаж зардаг “шагчдын арми” хүрээгээ тэлэх нь дамжиггүй байсан. Шөнийн дотор нэг сая төгрөг хийхийн тулд ажил төрлөө хаян гүйх хүмүүс хэд байсан бол гэж бодохоор одоо ч жихүүдэс төрдөг. “Ажил хийж хүн шиг амьдрах гэхлээр нас шүдээр минь заагладаг, боловсрол мэдлэгээр минь адалдаг, энэ нийгмийг үзэн ядаж аргагүйн эрхэнд архи шаглаж амьдралаа залгуулж байгаа би аймгийн дарга нарт хэвлэлээр дамжуулж үгээ дуулгах гэсэн юм. Ажил хийх гэхээр олдохгүй аргаа бараад архи шаглахаар цагдаа нараар дарамтлуулаад, барьж хариод байдаг. Сүүлдээ хүн болж төрснийхөө хувьд ч эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй явна. Одоо би шаг зардаг ажлаа үе улиран үр хүүхэддээ өвлүүлж байна, өөр яах юм бэ” хэмээн илэн далангуй хүүрнэсэн тэр бид хоёрын ярилцлага зарим хэсгээс уншигчиддаа хүргэж байна. Шөнийн дотор нэг сая төгрөгийн цэвэр ашиг олохын тулд яаж ажилладаг, ямар ухаан, арга заль хэрэглэдэг талаарх бид хочрын яриа хэтэрхий илэн далангуй, бараг л “Сурах бичиг”-ийн хэмжээнд хүрэх байсан учраас бидний ярилцлага олонд хүрээгүй юм. Тухайн үед цагдаагийнхан хүртэл шагчдыг дийлэхээ больсон, ямар сайндаа л өөрсдөө тодорхой хүрээнд судалгаа хийж хэрэглээ, хэрэгцээ хоёр нь байгаа учраас “...архи худалдаалах зөвшөөрлийг нь олговол яасан юм бэ. Шагчдын зарж байгаа архинд хүн хордвол яах вэ. 24.00 цагаас хойш архи худалдсан шөнийн дэлгүүрийг 8000 төгрөгөөр л торгодог. Нийслэлтэй адилхан шөнийн дэлгүүртэй болвол яасан юм бэ” гэдэг асуудлыг аймгийн удирдлагуудад тавьж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шөнийн 00.00 цагаас хойш архи худалдаалдаг бүх үйлчилгээг зогсоох саналыг гаргаж улмаар хуралдаанд оруулахаар боллоо. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнийг хууль, журмаар айлгаж, сүрдүүлж байгаад 24.00 цаг болонгуут хаалгыг нь бариулаад авах их амархан. Харин “зах зээлийн эрэлт хэрэгцээ”-г мэдэрсэн шагчдын үйлдлийг “Зөрчлийн тухай хууль”-иар айлгаж, далайлгаад ч Уртцагааны гудамж, гурав, дөрөвдүгээр бичил хорооллын иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангаж чадах уу. Эсвэл шөнийн цагаар нэг шил архи, хайрцаг тамхийг үнийг нь 3 дахин нэмж дамлан худалдаалж байгаа шагчидтай тэмцдэг цагдаа нартай цуг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг шөнийн ээлжинд ажиллуулъя. Тэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо төлөө сард 500 мянган төгрөгийг урамшуулал нэрээр авдаг. Шагчидтай шөнөжин тэмцсэн төлөөлөгч нарт урамшууллын 500 мянган төгрөгийг нь олгодог байвал яасан юм бэ. Н.Төр            [sgmb id="1"]  
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ