БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Бат-Амгалан: Төгсөгчдөөс мөнгө нэхвэл 7035-8922 тоот утсанд “ховлоорой”
Ж.Бат-Амгалан: Төгсөгчдөөс мөнгө нэхвэл 7035-8922 тоот утсанд “ховлоорой”
         Ерөнхий боловсролын болон, их дээд сургуулийн төгсөгчдийн мөнгөн хонхны баяр удахгүй болох гэж байна. Бүр зарим тохиолдолд цэцэрлэг төгссөний, нэгдүгээр анги, тавдугаар, есдүгээр анги төгссөний баярыг бид нэлээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өргөн дэлгэр баярын хоморгонд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хамгийн их өртдөг. Багшдаа, сургуульдаа өгөх бэлэгний мөнгө, нийллэгний мөнгө, зураг зугаалга, шоуны мөнгө төгрөг гээд санхүүгийн татаас тэднийг нэг хэсэгтээ л хэмэлдэг. Дээр нь эрдэм ном сургасан багш нар нь сурагчиддаа хандан  “LV” брэндийн цүнх их гоё ш дээ гэж уулга алдсан тухай ч  дуулдана. Ямар бэлэг авмаар байгаа санаагаа цухуйлгаж байгаа нь тэр бололтой. Цэцэрлэг болон 5, 9, арванхоёрдугаар анги төгсөж байгаа  эрэмбээсээ шалтгаалж мөнгөн хонхны баяраа хийж байгаа төгсөгчдийн мөнгө 50 мянгаас 350 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа сураг сонсдоно, манай аймагт.  Энэ бүхнээс харвал нэг нь авч нөгөө нь өгч хэвшсэн нийтлэг дүр төрх ажиглагдаж байгаа хэдий ч одооноос төгсөгчдийн мөнгө татах арга хэмжээнд төр хяналт тавихгүй бол хэм хэмжээгээ алдаж, мөнгөн хонхны баяр биш мөнгө хураамжийн баяр ёслол болох зүг рүүгээ явж байна. Зарим нэг эцэг эхийн хувьд халааснаасаа хэдэн халтар төгрөг гаргаад өгөхөд юун сүртэй юм бэ гэж бодох ч олонхийн хувьд тань шиг баян болоогүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зөв болов уу. Сар гаруйн өмнө Эрдэнэтийн хэмжээнд нэгдүгээр ангийнхны үсэглэлийн баяр болсон. 100-200 мянган төгрөгийн татаастай болсон арга хэмжээний дараа эцэг эхчүүд Цагаан толгойн үсэг зааж сургасан багштайгаа нийлээд бааранд шоудаж, хундага харшуулж  стрессээ ганц сайн тайлж байгаа үйл явдалтай ч тохиож байлаа. Аливаа баяр ёслол, утга төгөлдөр байвал үнэлэмж төдийгүй дурсамж нь үнэхээр агуу болох бус уу. Харин хаа очиж саяхан Г.Цогзолмаа сайд сурагчдаас ямар нэг хэлбэрээр мөнгө татахыг сургуулийн захиргаа, багш нар, эцэг эхийн зөвлөлд хатуу анхааруулсан тушаал гаргасан. Улмаар зөрчигдийг Зөрчлийн хуулиас эхлээд бусад эрх зүйн актаар торгохоо ч сануулсан. Манай аймгийн хувьд Д.Батлут даргын захирамж гарч төгсөгчдөөс мөнгө, хураамж татахыг хориглоод байгаа. Энэ талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан “Төгсөгчдөөс мөнгө нэхвэл 7035-8922 тоот утсанд      “ховлоорой”, бас дээр нь Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд ч хандаж болно шүү хэмээн эцэг эхчүүдэд мэдээлж байна. Иймээс эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэг, сургууль, анги удирдсан багш нар, эцэг эхийн зөвлөлөөс сургууль төгсөж байгаа төгсөгчдөөс мөнгө татвал аймгийн Засаг даргад хүртэл дуулгаж болох юм байна.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ