БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
“Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
           Хүүхдийн баяр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны сурагчид хоолны хордлогод оржээ. Тус сургуулийн зүгээс хүүхдийн баярыг угтан уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдүүдээ баярлуулсан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн 37 сурагч, зургаан багш хоолны хордого гэсэн оноштойгоор БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс нэг хүүхдийн бие хүнд, 13 хүүхэд хүндэвтэр байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сурагч, багш нараас бактерологийн шинжилгээ авахад цусан суулгын нян илэрсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндлийн газраас сайдын 508, 328 тоот тушаалын дагуу шуурхай арга хэмжээ авч байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг манай аймагт ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээс гадна гадуур байгаа 175 сурагч, 46 багш ажилтныг шинжилгээнд хамруулаад байгаа аж. “Орхон эмпати” сургуулийн удирдлагаас хүүхдийн баяраар дотуур байрны хүүхдүүддээ пирошки, кембаб хийж өгчээ. Урьдчилсан байдлаар багш, сурагчдын хордлогын онош гэдэсний халдварт өвчин болох нь тогтоогджээ.  Тус сургуулийн дотуур байрны цайны газар нь хоолны дээжээ авдаггүй. Сургуулийнхаа цэвэрлэгчээр кембаб ороолгодог, нэг тогооч нь өөрөө гэдэсний цусан суулга өвчний нян тээгч байсан нь илэрсэн байна. Тус сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхлээгүй, өнөөдөр дотуур байрны сурагчдад ямар хоол унд өгч байгаа, цайны газар болон орчны ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сургууль руу дотогш нь гадны хүн нэвтрүүлэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй хаалттай байна. БНТурк улсын хөрөнгө оруулалттай, тэндхийн өндөр мэргэжлийн багш нар бүхий боловсон хүчинтэй, жилдээ гурав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургалттай  тус сургуульд суралцаж байгаа Эрдэнэтийн хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд өнөөдрийн байдлаар ямар ч баталгаа алга байна. Түүгээр ч үл барам зарим нэг мэдээллээс харвал тус сургуулийнхан дотуур байрны хүүхдүүддээ хоносон хоол өгдөг ажээ.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ