БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
Орхон аймаг  2016 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулж улмаар  тус хоттой эдийн засаг, соёл урлаг, аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бүрдсэн юм. Үүний хүрээнд энэ сарын 8-10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод анх удаа “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” –ийг зохион байгууллаа.           Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Манжуур хотын Гадаад харилцааны удирдлагын ордонд аймгийн Засаг дарга Д.Батлут, Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь нар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хоёр хот аялал жуулчлалын сүлжээ байгуулах, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтрах, Орхон аймагт баригдах “Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн” байгуулахад  дэмжин ажиллах чиглэлээр санал солилцлоо. Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь,  Манжуур хотод жил бүрийн долоодугаар сард болдог “Олон Улсын шинжлэх ухаан, технологийн экспо”-д оролцохыг урихын сацуу соёл, урлаг, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Батлут 20 дугаар сургуулийн сурагчдын бүтээлийн дээжээс Манжуур хотын удирдлагуудад бэлэглэж, “Бид хүүхдүүдийн бүтээлийг орон нутгийн бэлгийн багцдаа худалдан авч, хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээн, ирээдүйн баялаг бүтээгчдийг урамшуулж байгаа” гэсэн юм.  Үүнийг зөв санаачилга,  зөв уриалга байна хэмээн Манжуур хотын удирдлагууд олзуурхаж байсныг тэмдэглэе. Б.Ханд[sgmb id="1"]
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ