БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
Хотын төвийн ногоон бүсэд урин дулаан цагтай зэрэгцэн мал бэлчдэг, иргэд нь малтайгаа хамт хөл нийлүүлэн алхдаг дүр зураг Эрдэнэтэд нутагшаад удаж байгаа. Хүн, малын энэ замбараагүйдэл  замын хөдөлгөөнд ч тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдаг. Хотын хаяа дэрлэн зах зээлээ бараадан айлсан буусан гадна, дотны малчид бүр сүүлдээ ил цагаандаа гарч малаа хотын зүг туудаг болсныг албаныхан учирлаж гуйгаад, ухуулж сэнхрүүлээд ч дийлэхгүй байгаа. Ямар сайндаа л аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Бусдыг хайрлахгүй, хүндлэхгүй байгаа малчдыг юунд нь хайрладаг юм бэ. Малчид адуугаа ихээр оруулж ирэх боллоо. Ногоон байгууламжийг сүйтгэж байна. Холбогдох байгууллагынхан энэ тал дээр анхаарлаа хандуул, ажил хий. Адууг нь хашаад төлбөр ав. Хурдан удмынх энэ тэр байна уу хамаагүй. Адууг нь махлаад зар. Ногоон байгууламжийг сүйтгэсэн хохирлыг барагдуул” хэмээн хатуухан мэдэгдэж билээ. “Адууг нь махлаад” ч дийлдэхээ байсан малчидтай тэмцдэг ганц газар нь Баян-Өндөр сумын ЗДТГ-ынхан. Эднийхээс хотын төвөөр бэлчих малыг хөөн гаргадаг мотоцикльтой, орон тооны тусгай ажилтан ажиллуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хотын төвд орж ирсэн 460 гаруй тооны малыг хотоос гаргасан байна.[sgmb id="1"][sgmb id="1"] Баян-Өндөр сумын хотын төвөөс мал хөөн гаргах орон тооны ажилтныг ажлаа хийхэд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа нар хүндрэл учруулж удаа дараа торгосон байна. Энэ талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна. Хотын төвд бэлчиж байгаа малыг хөөн гаргадаг манай мотоцикльтой ажилтныг хойноос нь хөөж очоод торгодог, дарамталдаг. Ажил хийхэд хүндрэлтэй болж байна шүү. Уг нь тэнд төрийн ажил явж байгаа юм. Гэтэл замын цагдаагийнхан ажил хийлгэхгүй байна. Хотын төвийн энэ малыг хэн хөөж тууж, хотоос гаргах юм бэ” хэмээсэн.  Ажлаа хийж яваа хүнийг араас нь нэхэж очоод барьж авч торгоод байгааг юу гэж ойлгох вэ. Баян-Өндөр сумын ажилтан нь “Байгаль орчин ногоон байгууламж” гэсэн таних тэмдэг бүхий мотоцикль унадаг, түүнийг нь замын цагдаагийнхан харсаар байж, мал хөөж байгааг нь мэдсээр байж удаа дараа торгоод байгаад  нь бухимдсан С.Ганцогт аргаа барахдаа аймгийн Засаг даргын шуурхайг удирдаж байгаа А.Түвшинжаргал даргад мэдээлж байхав.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ