БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
           Аймгийн хэмжээнд өнгөрсөн зуны туршид бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Тухайлбал, “Баян” худалдааны төвийн уулзвараас баруун тийш сүмийн уулзварт хүртэлх өргөн чөлөөний замын асьфалтыг сольсон гээд нэрлэвэл багагүй урт жагсаалт гарна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим гудамжны гэрэлтүүлэг асахгүй байгаа  талаар иргэдээс 70353511 утсанд их хандах болсон. Иргэдийн ирүүлсэн гомдлыг хэрхэн барагдуулсан талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр мэдээлдэг. Шуурхайг удирдаж байсан А.Түвшинжаргал дарга гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” Орон нутгийн өмчит компанийн удирдлагад “Их залуу багт нэг ч гэрэл асахгүй байна. Тав, зургаадугаар хорооллын өргөн чөлөөний гэрэл асаагүй. Аймгийн хэмжээнд нийтдээ 947 гэрэл асахгүй байна. Эрдэнэт усынхан та нар юу хийж байгаа юм бэ. Гэрэлтүүлгийн тал дээр хэрхэн яаж ажиллаж байна вэ. Юм хийж байгаа юм уу” хэмээн нэлээн хатуурхсан. Шуурхайд хүрэлцэн ирсэн тус компанийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн “Та нар жил бүр төсвөө зохиохдоо дээшээ харж байгаад хийдэг, та нар[sgmb id="1"]. Уг нь төсөв зохиохдоо амьдрал дээр, хөрсөн дээрээ бууж байгаад хиймээр байна. Гэрлийн шон дээрх лампыг асахгүй байна гээд л байх юм. Гэтэл тэр гэрлийг асаадаг, тэр шон дээрх лампыг асаадаг газар доорх гэрлийн утас маш их муудсан байгаа. Бид өөрсдийн боломжоор өнгөрсөн хугацаанд 12 метр кабель сольсон. Газар доорх гэрлийн кабелийг солих хөрөнгийг төсөвтөө суулгамаар байна. Түүнээс биш гэрлийн шон дээрх лампыг асаах гэж манай хоёр вишк машин зай завгүй ажиллаж байгаа” хэмээн өчив. Шуурхайг даргалагч “Энэ талаарх мэдээллээ иргэдэд өг л дөө. Иргэд гудамжны гэрэл асахгүй байна. Харанхуй байна гэж гомдол ирүүлж байна. Байгаа бодит байдлынхаа талаар танай байгууллагаас мэдээлэл хий” гэснээр аймгийн хэмжээнд асахгүй байгаа 947 гэрлийн асуудал намжсан юм.
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ