МЯГМАР
2025.05.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Залууст тулах цэгийг нь өгье, тэд Эрдэнэтийг, Монголыг эргүүлж чадна
Залууст тулах цэгийг нь өгье, тэд Эрдэнэтийг, Монголыг эргүүлж чадна
           “Уурхайчин” соёлын ордон залуусын хөлд дарагдах шиг боллоо               Пүрэв гараг буюу аравдугаар сарын 25-ны 16.30 цагт, товлосон хугацаандаа “Уурхайчин” соёлын ордныг зорин очлоо. Хаалгыг нь таттал үнэндээ хөл гишгэх газаргүй дүүрэн байлаа. “”Unread Media”-гаас хэрэгжүүлсэн “INSPIRED” санаачлага Эрдэнэтийн залууст хүрэлцэн ирлээ. Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн залууст Улаанбаатарынханаас хоцрохгүй байх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий энэхүү алтан боломжийг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ олгож байна. Тэрбээр “Unread Media”-гийнхантай хамтран Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх зорилгоор  “Inspired Erdenet “арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын шилдэг залуус хуран чуулж, үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцах тул та бүхнийг урьж байна” хэмээсэн зар их хотын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжин эрдэнэтчүүдэд хүрсэн учраас “Уурхайчин” соёлын ордон залуусын хөлд үнэндээ дарагджээ. “INSPIRED” хэмээсэн бичиг бүхий цагаан цамц өмссөн зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн залуусыг бүртгэж бугуйн тэмдэг зүүж өгч, ном гарын авлага тарааж байлаа. Ордны их танхимд ороход үзэгчид дүүрч суудалгүй үлдсэн зарим нь шатанд дээр сууж “Inspired Erdenet “ –ийн талаар өөр зуураа шивнэлдэж эхлэх цагийг тэсэн ядан хүлээж байв. Тун удалгүй “Inspired Erdenet “-ийн хөтлөгч “Unread”-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал  ордны индэрт гарч ирэн мэндчилж энэ удаагийн “Inspired Erdenet “ арга хэмжээний зорилго зорилт, оролцогчид болон хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. А.Ундралыг залуус маань сайн таньж байлаа. Тэрбээр 2017 онд Швейцарийн Даос хотноо болсон дэлхийн эдийн засгийн форумд Монголын залуусаа төлөөлөн анх удаагаа оролсон түүхтэй. Тэрбээр тэрхүү түүхэн арга хэмжээнд хэрхэн оролцох боломж гарсан тухайгаа, тэндээс юуг олж харсан болон дэлхий нийтийн чиг хандлага хаашаа чиглэж буйг анхаарсан талаараа сонирхууллаа. [sgmb id="1"] Энэ үеэр “Али баба”-г үндэслэгч Хятадын тэргүүн бизнесмэн Жак Ма-гийн  хойхно зогсож зургаа авахуулах боломж олдсон тухайгаа ч дуулгаад авав. Түүний ярианаас харвал дэлхийн Эдийн засгийн Форумд оролцогчид Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар, дэлхийн эдийн засгийн ирээдүйн чиг хандлагын талаар ярилцаж байхад энэ арга хэмжээнд оролцсон жирийн нэгэн Монгол залуу эндээс юуг олж авах Монгол улсдаа юуг нь импортлохоо мэдэхгүй аргаа бараад гайхширч зогссон тухайгаа хөгжилтэй түүх хүүрнэсэн юм. Аж үйлдвэрийн анхны хувьсгал машинт үйлдвэрлэлээс хойш хүн төрөлхтөн цахилгаанжилтийн хувьсгал, компьютерийн хувьсгалыг аль хэдийн хийж одоо дөрөв дэх хувьсгалынхаа гараан дээр ирээд байгаа энэ үед дэлхийн томчуудтай мөр дэрэгцэн эдийн засгийн форумд оролцсон Монгол залуугаар эрдэнэтчүүд бахархаж байлаа. А.Ундрал эндээс ирэхдээ өөрийнхөө хэмжээнд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бол  “Эргэх холбоотой хариуцлагатай Манлайлал” байх болно гэж ойлгосон байна. Түүний хувьд Даосын эдийн засгийн форумд оролцох эрхийг  “Бидэнд манлайлагч алга, манлайлагчдын хомсдол бидэнд нүүрлэж байна” хэмээн бичсэн өргөдлөөрөө авч байжээ. “Өнөөдрийн  Монголын залууст “Манлайлал”, “Хамтын ажиллагаа” гэсэн хоёр ойлголт алга. Дэлхийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг Хамтын ажиллагааны хүрээнд хийх болно. Монголд ч ялгаагүй. Тиймээс Монголын залууст боломж олго. Одоогоос хэдэн мянганы тэртээ аугаа их эрдэмтэн Архимед “Надад тулах цаг өг. Тэгвэл би дэлхийг эргүүлье” хэмээн уулга алдаж байсан бол өнөөдрийн Монголын залууст тулах цэгийг нь өгөөч. Бид Монголыг эргүүлье, өөрчилье” хэмээн хэлснээр энэ удаагийн  “Inspired Erdenet “ арга хэмжээ албан ёсоор эхэлсэн юм.  
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Г.АЛТАНГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил