МЯГМАР
2025.05.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэн үндсэн чиглэлд багтсан  арга хэмжээ буюу 170 ажлаас 7 нь гүйцэтгэлийн хувьд ердөө 40 хувьтай гэж дүгнэгдсэн нь Тэргүүлэгчдийн хувьд шүүмжлэлтэй байлаа. Тухайлбал, Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, Д.Батбилэг, Хурлын дарга П.Пүрэвлхагва нарын хувьд “Үнэлж болохгүй ажлыг тоон үзүүлэлтээр үнэлсэн байна. Цаашид жил бүр ингэж явах уу, Судалгааны ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байх уу. Юу ч хийгээгүй гэсэн үг шүү дээ. Бодитой ажлыг бодитоор нь дүгнэмээр байна. Засаг дарга оюутнуудад тэтгэлэг олгосон. Энэ чинь тэднийг судалгаа шинжилгээний ажил хийхэд чиглэгдсэн гэж ойлгогдож байгаа. Гэтэл үүнийг яагаад дүнд тусгаагүй юм бэ. Барилгачдын талбайг тохижуулахад хувийн хэвшилтэй хамтарна гээд газрыг нь заагаад өгсөн. Ингэсний төлөө гүйцэтгэл нь 40 хувь байх уу. Хангалын голын бохирдлын хүрээнд ус цэвэршүүлэх байгууламжийн зураг төсвийг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг тусгана гэж төлөвлөөд гүйцэтгэл нь 40 хувьтай гарчээ” гэх зэргээр хатуухан шүүмжилсэн. Энэүү асуудал дагуулсан 7 ажлын эргэн тойронд буюу энэ жил хийж гүйцэтгэсэн байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Хэрэгжилт удаашралтэй, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй  7 ажил Нэг. 250 хүний суудалтай соёлын төвийн барилгыг барьж эхлүүлэх. Биелэлт: Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даваат багт 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга барихаар төлөвлөсний дагуу 2018 онд 850 сая төгрөг багтлагдсан. Уг ажлын тендерийг БСШУС-ын яамнаас зарлаж зохион байгуулсан боловч тендэр шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой гомдол гарсан учраас тендер хүчингүй болж дахин зарлахаар болсон. Хоёр. Оюутан залуучуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих. Биелэлт: Залуу багш нарыг чадавхжуулах тэдний судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих чиглэлээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийг түшиглэн “Судлаач багш ажилтан арга зүйн сургалт эрдэм шинжилгээний бага хурал” илтгэлийн уралдааныг СӨББ, ЕБС, МСҮТ-ийн залуу багш нарын дунд зохион байгуулсан. Үүнд 200 залуу багш хамрагдсан. Сургалтын дараа “Судлаач багш, ажилтан” хэлэлцүүлгийн 2-р хэсэгт “Боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шмйдвэрлэх арга зам” сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлсэн. БСУГ-аас санаачлан “Багшийн хөгжлийн төв”-тэй хамтран англи хэлний, Технологийн сургуулийн “Орос хэл, соёлын төв”-тэй хамтран орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалттай анги нээж хичээллүүлсэн. Нийт 240 гаруй цагийн хичээлийг хуваарийн дагуу явуулж төгсөлтийн шалгалт зохион байгуулсан. Англи хэлний сургалтад 15 сургууль, 9 цэцэрлэгийн 48 залуу багш, орос хэлний сургалтад 10 сургууль, 8 цэцэрлэгийн 23 залуу багш хамрагдаж сертификат авсан. Гурав. Хангалын голд ус цэвэршүүлэх байгууламж барих ажлын зураг төслийг боловсруулах. Биелэлт: Мэргэжлийн байгууллагуудаар 6 байршлаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд бага зэргийн бохирдолттой гарсан. Дөрөв. Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл хөгжүүлэхээр шинэчлэн боловсруулах. Биелэлт: Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл хөгжүүлэх тодотгол хийх санал БХБЯ-нд хүргэгдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Хөрөнгийн эх үүсвэр 2017, 2018 онд шийдэгдээгүй. Энэ оны наймдугаар сард БХБЯ-ны 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний төслийн саналд санал хүргүүлсэн. 2019 оны улсын төсөвт БХБЯ-ны сайдын багцын 11.4.1-д тусгагдаад байна. Тав. “Эрдэнэт авто вокзал” барилгын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх. Биелэлт: Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Танил” техникийн захын урд талд байрлах авто тээврийн зорчигч үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшигч “Анэрд” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсанаас хойш гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан тул Газрын тухай хуулийн дагуу газрыг хүчингүй болгосон. Зургаа. Барилгачдын талбайг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулах. Биелэлт: 2016 онд Барилгачдын 90 жилийн ойгоор “Барилгачдын талбай”-г тохижуулах уралдаан зарлаж нийт 7 аж ахуйн нэгж оролцсоноос “Цацраг Арк” ХХК-ийн эскиз зураг шалгарч ажлын зураг төсөв хийхээр гэрээ байгуулан хийгдсэн. Нийт төсөвт өртөг нь 670 гаруй сая төгрөг болсон. Одоогоор Барилгачдын талбайг автовокзалаар ашиглаж байгаа бөгөөд автовокзалын газар төлөвлөлт шийдэгдэхгүй байгаа тул тус ажил хийгдэх боломжгүй байна. Долоо. Гадаад дотоодын амрагч жуулчдын зорчих, түр саатах хэсгүүдэд стандартын шаардлага хангасан эко жорлонгуудыг барьж байгуулах /Баян-Өндөр уул, Эрдэнэт хаалга, Төв зам дагуу/. Биелэлт: БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Орхон аймагт хэрэгжүүлж байгаа “Ногоон эдийн засгийн санаачлага” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Хот тохижуулах газар нь аялал жуулчлал, амралтын “Их шүтээн” цогцолборт “Ногоон био жорлон” байгуулах төслийг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүллээ. Усны хэрэглээ багатай, соруулдаг тус ариун цэврийн байгууламжийг MNS 5924:2015 стандартын дагуу гүйцэтгэсэн бөгөөд 6270 смх3000 смх 310 см харьцаатай нийт дөрвөн кабинтай /эм 2, эр 1, хөгжлийн бэрхшээлтэй хүний 1, угаалтуур 3/-аар бүтээн байгуулсан. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Г.АЛТАНГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил