МЯГМАР
2025.05.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Явган зам дагасан явган сурвалжлага III
Явган зам дагасан явган сурвалжлага III
Хөтөлбөрийн зорилгыг энгийнээр өгүүлбэл, иргэдийнхээ зорчих хэрэгцээ шаардлагад тулгуурлан стандартын шаардлага хангасан, зөв зохион байгуулалт бүхий явган, дугуйн, аяллын зам, гүүрэн болон тунелэн гарцыг нэгдсэн цогц төлөвлөлтийн дагуу хийж иргэдийнхээ ая тухтай, эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг л хангахад чиглэгдсэн байна.  Хөтөлбөрийн хүрээнд цаашдаа орон сууцны хорооллын байр хоорондын зам болон нэрэмжит гудамж талбайн хуучин 38 мянган метр кв явган хүний замыг шинэчлэх, орон сууц болон гэр хорооллын нэн шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний замыг барихаар төлөвлөж байна. Ингээд энэ талаарх албаны хүмүүсийн яриаг хүргэж байна.  “Явган зам” дэд хөтөлбөр дан ганц явган алхахад чиглэгдээд зогсохгүй иргэдийнхээ эрүүл мэндэд ч давхар чиглэгдэж байгааг онцлох нь зөв болов уу. Үүний хүрээнд  эрүүл зөв зохистой амьдрахыг гол чиг хандлага болгож буй иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн  хөтөлбөрийн хүрээнд зарим ажил хийж байна. Тэгээд ч сүүлийн үед иргэдийн хувьд дугуйгаар явах, явган аялах нэмэгдэж байгаа  тул дугуйн болон аяллын замын төлөвлөлтийг Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийхээр төлөвлөжээ. Ингэснээр  иргэдийн хэрэгцээг хангасан, таатай орчин бүрдүүлсэн дугуйн, алхалтын, аяллын зам бий болох аж. Эхний жилийн хувьд хэдийгээр 1428 метр кв явган хүний замыг 48 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан нь хэдийгээр чамлалттай тоо ч бидэнд 2019, 21020, 2021 он гэсэн дарайсан гурван жил ард байна. Энэ гурван жилд 2018 оноос илүү давсан хэмжээний явган замыг цогц, иж бүрдлээр нь тавьбал иргэдийн хувьд илүүтэй хожих нөхцөл бүрдэж байгаа юм. Иймээс бид уншигч, иргэдээ “Явган зам” дэд хөтөлбөрийг хүргэх, сурталчлахын тулд хөтөлбөрийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд нэгбүрчлэн танилцуулж байна. Дээр нь хөтөлбөрийн нэг жилийн явц, хэрэгжилтээс үүдэлтэй ололттой талуудыг нь уншигчидаа сонирхуулж байна. https://www.youtube.com/watch?v=lsBRjEL6IQQ Ямар ч хөтөлбөр зорилгодоо хүрэхийн тулд зорилт дэвшүүлдэг. “Явган зам” дэд хөтөлбөр үүнийхээ хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлжээ. *** Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орон сууцны хорооллын дундах явган хүний зам барих төлөвлөлтийг хийж батлуулан, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. *** Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд явган хүний замын төлөвлөлтийг хийж, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. *** Явган хүний замыг төлөвлөхдөө ногоон байгууламж, гэрэлтүүлэг, орчны тохижилт зэрэг архитектурын жижиг элементүүдийг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ. *** Хотжилтоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн орчинг бүрдүүлж дугуйн, аяллын зам төслийг хэрэгжүүлнэ. *** Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог ханган орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж, иргэдийн идэвхи санаачлагад тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана. Ийнхүү эрдэнэтчүүд гартаа барих дэд хөтөлбөртэй болсноор зорилго, зорилтоо дэвшүүлж 2018-2021 он хүртэл идэвхтэй ажилласнаар хүрэх үр дүн тодорхой болох юм. Өнөөдрийн байдлаар дэд хөтөлбөрийн эхний нэг жилийн явцаас харвал ямар ч байсан бид энэ хугацаанд буюу өнөө жил 1428 метр кв явган хүний замын 48 сая төгрөгөөр тавиад байна. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхдээ иргэдийнхээ оролцоонд тулгуурлаж гэр хороолол орчмын хоёр ч газрын хамруулсан нь тэдний талархлыг хүлээгээд байгаа юм. Үүнд гэр хорооллын Шанд багийн нутаг 20-27 дугаар гудамжны 1, 2 дугаар хэсэгт “Сүлд”, “Таван Эрдэнэ” гэсэн иргэдийн бүлэг явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр замын ажилд Орон нутгийн хөгжлийн сангийн 11.5 сая төгрөгийг зарцуулсан байна. 2019 он гарангуут аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр сумын бүх багуудаар явж иргэдтэйгээ уулздаг. Энэ уулзалт дээр ч аймгийн удирдлагын зүгээс “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ийм ажил хийлээ хэмээн тайлангаа тавихад нүүр бардам ажил болж байгаа юм. Өнөө жилийн хувьд “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаас харахад дэд хөтөлбөрийг боловруулан гаргахдаа баримталсан зарчмууд үнэхээр чухал байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс, ажлын хэсгийнхэн онцолб байлаа. Тухайлбал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Зарим тохиолдолд өмнө нь нэг бүтээн байгуулалтыг хийгээд дуусангуут дараагийн ажил нь түүнийгээ хөнддөг, эвддэг байсан. Явган зам бариад дуусангуут газар доорх инженерийн шугам сүлжээний ажил эхлээд өнөөх шинэ хавтангуудыг эргүүлчихдэг байлаа. Үүнийг л энэ удаад маш нарийн тооцсон. Явган зам баригдах талбайгаа тогтоогоод түүнтэй хамт хийгдэх дэд бүтцийн бусад ажлуудын талаар судалгаа хийдэг. Үүнийхээ хүрээнд хамтад нь шийдэж боломж үүсвэл явган зам, инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгээ ч цогц байдлаар хйихэд анхаарч ажилласан. Энэ л бидний ажилд ахиц гарсан үр дүнд хүрсэн бүтээн байгуулалт байлаа” хэмээн онцолсон юм. https://www.youtube.com/watch?v=WdAyZyo1zzM Уншигчиддаа сонирхуулах үүднээс “Явган зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримталсан зарчмуудыг хүргэе. *** Аймгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн бодлого, төлөвлөлтийг хийх. *** Явган зам дагасан байгууламжуудыг хамтад нь шийдвэрлэх. *** Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн дагуу шинээр баригдаж байгаа хорооллуудын дунд байгуулах явган замын зураглалыг гарган барилга барьж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөвлөлтөнд тусгах, стандартын дагуу хийж түүнд хяналт тавих. *** Байршил болон суурьшлын нягтралаас хамааруулан явган замын төлөвлөлтийг хийж батлуулах. *** Шинээр барих болон засварлах замуудыг эрэмбэлсэн байх. *** Явган зам, гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй зорчих дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн байх. *** Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилах. *** Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд одоо байгаа болон шинээр барих, засварлах, шинэчлэх явган хүний зам гарцууд, аялалын зам, эрүүл мэндийн зам, зам дагасан байгууламжын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хийц технологийн шийдэл, ашиглалтын асуудал хамаарагдана. Дээрх зарчмуудаас  “Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн дагуу шинээр баригдаж байгаа хорооллуудын дунд байгуулах явган замын зураглалыг гарган барилга барьж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөвлөлтөнд тусгах, стандартын дагуу хийж түүнд хяналт тавих” хэмээснийг онцолж байна. Сүүлийн үед Эрдэнэт хотод орон сууцны хороолллууд сүндэрлэн босч байгаа. Энэ тохиолдолд тухайн хорооллын төлөвлөлтийн дагуу гүйцэтгэгч талууд явган, дугуйн, аяллын замаа заавал төлөвлөх, түүнийгээ стандартын шаардлагад нийцүүлэн хийхийг хөрөнгө оруулагч болоод ажил гүйцэтгэгч нарт анхааруулж улмаар энэ тал дээр мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж ажилладаг боллоо. Энэ мэтээр “Явган зам” дэд хөтөлбөрийг 2012 он хүртэл хийж хэрэгжүүлсэнэр манай аймгийн хувьд тодорхой үр дүнд хүрэхийг ч гартаа барих үндсэн баримт бичигтээ тод томруунаар тусгажээ. Хөтөлбөрийн хүрэх үр дүн Хөтөлбөрийн үр дүнг санаалчлагчид нь дараахь байдлаар тодрхойлжээ. *** Зориулалт, байршлаас хамааран өнгө, технологийн шийдлийг тодорхойлсон загвар зураг бүхий нэгдсэн нэг төлөвлөлтэй болж, хотын төвийн бүх гудамжны явган зам бүрэн шинэчлэгдсэн байна. *** Засварлах шаардлагатай явган хүний замын судалгааг бүрэн гарган 30-аас багагүй хувийг сэргээн засварлаж, замын чанар, ашиглалт арчилгаа сайжирсан байна. *** Нийтийн эрүүл мэндийг дэмжсэн замын маршрутыг гарган батлуулж, төлөвлөлтийн дагуу шинэ замууд бий болсон байна.    Явган зам дэд хөтөлбөр 2018-2021 он хүртэл хэрэгжих бөгөөд тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр зөв төлөвлөлт бүхий авто зам, явган зам, орчны гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай гудамжыг бий болгосон нөхцөлд Орхон аймгийн иргэд ая тухтай, эрүүл орчинд явган зорчих нөхцөл бүрдэх ажээ.   Суурьшлын бүс нэмэгдэх хэрээр гудамж, явган хүний зорчих замын сүлжээ байгуулах ажил хоцрогдолтой байгаа нь хөрсний эвдрэл, бохирдол, экологийн доройтол үүсэх нөхцөлийг бий болгож , хот тохижилт болон ногоон байгууламжид сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхой хэмжээнд бууруулах юм.
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Г.АЛТАНГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил