ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗОГСОШГҮЙ...
ЗОГСОШГҮЙ...
Хүн төрөлхтөний оюун ухааны  гайхамшигт бүтээл нь амьдрал мөнхөд хөврөх шалтгаан  гэлтэй. Өнгөрсөнд  бүтээснээ  бахархал, дурсамжаар чимж, тэдгээрийг  одоо цагт үргэлжлүүлж, ирээдүй үеийнхэн залгамжлах ахуйд бидний амьдрал оршмой. Тэрхүү гурван цагийн хэлхээс дунд үл тасрах урсгалын утга учир нь хүн өөрөө аж.       “Эзгүй цагаан талд ийм том үйлдвэр, иж бүрэн хот бүх дэд бүтцийн хамт ердөө тавхан жилийн дотор баригдана гэдэгт итгэхийн аргагүй байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулж чадсан юм даа” гэж Эрдэнэтийн түүхийг баринтагласан эрхэм геологич нэгэнтээ бахархан ярьсан юм. Тэртээ 1964 оны есдүгээр сарын дунд үе. Тухайн үеийн Геологи уул уурхайн яамны орлогч сайд Ч.Хурц тэргүүтэй мэргэжлийн багийнхан Эрдэнэтийн овоог зорив. Тэнд Чехословак болон Монголын хайгуулчид судалгаа хийж, Монголын талын багийг хожим Төрийн шагнал хүртсэн геологич Л.Мягмар ахалж байлаа. Ч.Хурц сайд өглөө нь эртлэн босч, уул өөд баруун хойд зүгийг чиглэн  3-4  орчим километр хэртэй газар алхаж үзэхэд зэсийн эрдэс тасралтгүй үргэлжилсээр. Чамгүй хол газар алхаад байхад дуусахгүй, ямар том орд вэ гэж дотроо гайхширч байснаа тэрээр дурссан нь бий. 1965 оны эхээр Эрдэнэтийн орд газарт анхны өрөмдлөгө хийж, 3,5 км урт, 1,5 км өргөнтэй ажиглалт, геофизикийн ажил эхэлжээ. Ингэснээр Эрдэнэтийн овоо  зэсийн маш том орд газар болох нь үнэлэгдэж, Монгол, Чехословак, Оросын хайгуулчдын хамтарсан баг анхны шанг нь татсан билээ. Ази тивийн цээжинд орших Монгол орны хоймор талаас олдсон эрдэнэсийн агуу том ордыг түшиглэн Монгол-Оросын хамтарсан үйлдвэр барих шийдвэрийг тэр үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гаргаж, ЗХУКН-ын /хуучин нэрээр/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Эдүгээгийн Эрдэнэт хэмээх их айлын хувь заяаг үзэглэсэн энэхүү түүхэн хэлэлцээр Монгол орны урагшлан дэвших замд ямар их хувь нэмэр авчирсныг, төрийн тэргүүн хүний ухаалаг, холыг харж чадсан мэргэн шийдвэр улс орныхоо ирээдүйд хэрхэн нөлөөлснийг дөчин жилийн бахархам замнал тодоос тод гэрчилнэ. Тиймээс хорьдугаар зууны Монголчуудын манлай бүтээн байгуулалтаар нэрлэгдэх Эрдэнэтийг,  үр хойч бидэндээ үлдээж өгсөн тэр гайхамшигт хүмүүс, ахмадуудаа мартах учиргүйг зориуд энд тэмдэглэе. Өнөөдрийн Эрдэнэтийг өчигдөргүйгээр төсөөлөхийн аргагүй тул түүхийн хуудаснаас ийн өгүүлэв.       Анир чимээгүй тал хээр нутаг өнгө өнгийн гэрэл, илгээлтийн эзэн залуусын уухайн түрлэг, их бүтээн байгуулалтын нүргээнээр сэрж, шинэ Эрдэнэтийн түүх ингэж эхэлжээ.  1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  Эрдэнэт үйлдвэр нэг жилд 4 сая тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад оров.  Тэр үеэс хойш үйлдвэрлэлийн хүчин чадал жилээс жилд тасралтгүй нэмэгдэж, өнөөдөр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмших болсон юм. Энэхүү  үе шаттай хийгдсэн техник технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлын ард тус үйлдвэрийн үе үеийн уурхайчид, өндөр ур чадвартай инженерүүд, чадварлаг удирдагчид байсныг тодотгое. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн ээлжит том бүтээн байгуулалтын нэг нь 2015 онд ашиглалтад хүлээн авсан Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл байлаа. Үйлдвэрлэлийнхээ үндсэн үйл ажиллагааг зогсоолгүйгээр, үйлдвэрийн хамт олон,  мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд хүчээ нэгтгэн, хүдэр боловсруулалтын хэмжээг 6 сая тонноор нэмэгдүүлэх  уг өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж чадсан нь амжилтын хуудсанд тодоор бичигдсэн юм. Цаг хугацааны хувьд отголж буй ч, цар хүрээгээрээ  улсын хэмжээнд эрэмбэлэгдэх бүтээн байгуулалтаа 2018 оны эхээр өлгийдөв. Зууны манлай үйлдвэрийнхэн өөрийн Дулааны цахилгаан станцад  48 МВт-ын хүчин чадалтай  дөрвөн турбингенератор суурилуулан өргөтгөлөө. Ингэснээр Монгол орны төвийн болон баруун бүсийн хамгийн том цахилгаан эрчим хүчний хэрэглэгч хэмээдэг Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэгчийн эгнээнд шилжиж, гал голомтоо нэмэн бадраасан юм. Техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн тулгуур зорилт болсоор ирсэн.  Энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлж, “хамгийн дээд” гэсэн тодотголууд ар араасаа хөвөрсөөр байна.  Жилээс жилд уурхайн  гүн доошилж, хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа ч өнгөрсөн онд Эрдэнэтийн уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшин буюу 89,3 хувьд  хүргэж чадлаа. Түүнчлэн 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, улсын болон орон нутгийн төсөвт 640 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Ийнхүү Эрдэнэт  үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд  металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг түүхэн дээд амжилтуудаар “Зууны манлай уурхай” гэдгээ ахин дахин баталгаажуулсаар буй нь бахтай.[sgmb id="1"]       “Иргэн төвтэй  нийгэм”-ийг байгуулах нь тухайн улс орны хөгжлийн гол түлхүүр гэж үздэг.  Иргэнээ дээдэлж, хүндэтгэдэг байж гэмээнэ иргэд нь сэтгэл хангалуун, өндөр бүтээмжтэй ажиллаж хөдөлмөрлөдөг аж. Энэ зарчим Эрдэнэт үйлдвэрт үйлчилдэг. Ажиллагсдаа компанийн үнэт капитал хэмээн дээдэлж, хүнээ хамгаалж, хөгжүүлэх хүчтэй бодлогыг тус үйлдвэр хэрэгжүүлсээр ирсэн. Нийт зардлынхаа 5-8 хувийг  ажиллагсдынхаа нийгмийн хөгжилд зориулж, цогц шийдэж байгаа нь тэд  “Иргэн төвтэй нийгэм”-ийн  тогтолцоо руу  нэг алхмаар түрүүлж явааг  харуулж байна. Улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрээр нь компани, үйлдвэрийн газруудын нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг хэмждэг. Нийгмийн хариуцлагын хамгийн  үр дүнтэй, жишиг загварыг Эрдэнэт үйлдвэр түүхэн замналынхаа явцад бүтээжээ. Үүний шилдэг жишээ нь 100 хувийн хөрөнгө оруулалтаар оношилгоо, эмчилгээний Медипас төв эмнэлгийг  барьж, Орхон аймагт  хүлээлгэн өгсөн явдал юм. Монголчууд дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий  эмнэлэгт үйлчлүүлэхээр холын орныг бус Эрдэнэтийг зорих боллоо. Эрдэнэтийн уурхайн үр өгөөж,  үйлдвэр хот хоёрыг ижилсүүлэн хөгжүүлсээр байна. Хос морьтой хүн хол явна гэдэг энэ буюу.       Аливаа хөгжил бүхэн ирээдүйгээ тодорхойлж байдаг. Тэр зүй тогтол нь  өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Эрдэнэтийг хөгжлийн шинэ эрин өөд хөтөлнө. Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн дүр төрх хөгжлийн үндсэн чиглэлд тод томруун тусгагдаж, ойрын таван жилд хэрэгжих төслүүд хэдийнэ тодорхой болжээ. Ирэх он жилүүдэд Ил уурхайд мөчлөгт урсгал конвейрийн технологиор тээвэрлэлт хийж, Засвар механикийн заводад Эрдэнэтийн нэрийн хуудастай авто машин үйлдвэрлэх их гарааны эхлэл тавигдана. Баяжуулах фабрикт өргөтгөл, шинэчлэл хийгдэж, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөдөлж эхэлнэ. Эдгээрийг хөдөлгөгч хүчин зүйл нь хүний оюун ухаан юм. Тиймээс ажлын өндөр мэдлэг, туршлагатай ажилтнуудын оюуны чадвар, өөрөөр хэлбэл оюуны өмчийг эргэлтэнд оруулж үйлдвэрээ хөгжүүлнэ.       Энэ бүхэн зууны манлай үйлдвэрийн ирээдүйн зураг. Зогсолтгүй үргэлжлэх уурхайн чимээ. Зогсошгүй их үйл хэрэг, хүсэл тэмүүлэл. Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч М.БАЛЖИННЯМ  
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА