ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баатар багшийн шаламгай шавь
Баатар багшийн шаламгай шавь
Уурхайчны амьдралтай танилцах энэ удаагийн томилолт минь “Эрдэнэт” уулын ил уурхайн өрөмдлөгийн талбайд өрнөлөө. Хавар цаг хуйсагнуур аашаа үзүүлж, хавсарга тавьсан бүүдгэрхэн өдөр хөргийн баатраа зорин очихуй.. Харин тэрээр тэнгэрийн муухайг огтхон ч тоосон шинжгүй, аварга машинаа залуурдаж, хичээнгүйлэн шимтэн ажиллах. Саад болохгүй гэсэн дээ шууд яваад очиж зүрхэлсэнгүй, хэдэн хором хүлээе хэмээн бодож зогстол  ашгүй эргэн харж, толгой дохив.  Хүдрийн ил уурхайн өрмийн машинч Артын Дамдиндорж хэмээх яриа хөөрөө, явж суух үйл хөдлөл нь гавшгай хөнгөн эр инээмсэглэн мэндчиллээ.  “Ах нь өдрийн норм, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хором, мөч бүрийг алдахад хайран” гэж хэлсэн нь надтай ярилцах цаг хугацаандаа ихэд харам буй нь илт байв. “Уурхайд олборлолт хаана хийгдэхийг олж тогтоосны дараах хамгийн эхний ажил нь өрөмдлөг. Тэгэхээр өрмийн машинч хамгийн эхний дамжлага хийдэг гэсэн үг юм. Хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт өрмийн машинчийн ажлын гол түлхүүр” гэж  яриагаа эхэлсэн. Энэ түлхүүр нь түүнийг хувь хүн талаас нь ч бас тодорхойлох  шиг. Түүний “Эрдэнэт” үйлдвэртэй  хувь  заяагаа холбосон гучин дөрөв дэх хавар нь тохиож буй. Тэрээр Эрдэнэтэд хүлгийн дөрөө мулталсан 1981 он бол шинэхэн үйлдвэр дотооддоо уурхайн нарийн мэргэжлийн ажилчдаа бэлтгэж  эхэлсэн үе.  Сургалтын төв гэх  эдүгээгийн  Технологийн  сургуулийн өрмийн машинистын анхны курсын нэг төгсөгч нь А.Дамдиндорж. Нэг ангид үе тэнгийн шижигнэсэн арваад залуу “хойно” төгсөж ирсэн мэргэжилтнүүдээр хичээл заалган өрмийн машинч мэргэжилтэй болцгоов. А.Дамдиндоржийн наашаа зорих үндсийг түүний аав Арт нь тавьсан гэдэг. Уурхайн ажил дотроос  өрмийн машинистын мэргэжил даанч сайхан шүү гэсэн аавынх нь  зөвлөгөө хүүдээ ажил хөдөлмөрийн жигүүр хайрласан гэлтэй.  Өрмийн машинч гэж чухам ямар алба байдгийг төсөөлөөгүй ч аавынхаа хэлснийг дагасан нь алдаагүй гэж тэр хуучилсан. Түүний аав нь тууварчин хүн байв.  Эрдэнэтийн  овооны дэргэдүүр тууврын мал олонтаа  тууж явахдаа энд том үйлдвэр барих сураг чимээ дуулж, түүнийгээ ярьж очсон нь тэр байж.  А.Дамдиндорж эхээс есүүлээ. Алсын ухаантай аав ээжийн захиас хүүхдүүдээ эрдэнэсийн уурхай руу хөтөлж, энэ насны ажил, амьдралтай золгуулсан гэдэг.  Эдүгээ түүний ээж 80 нас сүүдэр зооглосон сайхан буурал бий. Ингэж байгалийн сайхан, Хар нуураараа алдартай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул хүү Эрдэнэтийн суугуул хүү болсон түүхтэй. Шинэхэн, залуухан өрмийн машинч ил уурхайдаа ажиллаж байтал түүнийг эр цэргийн албанд дуудав. Гурван жилийн хугацаат албаа 065 дугаар ангид хааж, радио холбооны буухиа шууданчийн мэргэжил эзэмшжээ. Харин түүнийг халагдаж үйлдвэртээ ирэхэд ажлын шаардлагаар орон тоон дээр нь өөр хүн ажиллаж байсан тул Засвар механикийн завод руу шилжив. Нэгэн үед цэргийн алба хаасан Баатар, Пэлжээ, Чинбаа нар нь ч мөн өөр цехэд ажиллах болж. Гэсэн ч хувь заяа, сурсан ажил мэргэжил нь тэднийг дахин  Ил уурхайд “учруулж”, хагас жарны турш мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн юм. ”Үеийнхэн минь бүгд гавьяаны амралтаа авцгаасан. Би л сүүлийг нь мушгих бололтой. Уурхай нэгэн үеэр  шинэчлэгдэж, залуучууд бидний залгамж халаа болж байна.  Арга ч үгүй юм даа, үйлдвэр маань хүнээр бол идэр насанд хүрлээ” гэж тэр санааширсан. Өгүүлэх бүрийд огшмоор бахархал хүн бүхэнд бий. Харин таны бахархал юу вэ гэхэд “Би чинь энэ үйлдвэрээс төрсөн ууган хөдөлмөрийн баатарын гарын шавь шүү дээ” гэж сэтгэл нь хөдлөн хариулсан. Үнэхээр ч цэл залуухан гучин нэгэн насандаа төрийн алтан соёмбо энгэртээ зүүсэн “Эрдэнэт” үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь гэдгээрээ бахархах нь зүйн хэрэг. Жагаа багшаараа өрөмчний эрдэм ухааныг заалгаж өдий зэрэгт хүрсэн азтай хүн гэж үргэлж баярлаж явдаг гэсэн. Харин тэр өөрөө дөрвөн сайхан шавьтай хүн. Тэдний нэг нь бригадын дарга болж, нөгөө нь хөдөлмөрийн аваргаар тодорч, амжилт бүтээлээр дүүрэн яваа. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэдэгчлэн хөдөлмөрийн баатар багшийн эрдэм үе үеийн шилдэг уурхайчдыг төрүүлэх эх ундарга  болж буй нь  юутай сайхан.      Өрөмчин хүний хоёр дахь гэр нь өрөмдлөгийн машины бүхээг. Тэнд л “амьдрал” өрнөнө. Тийм ч учраас машинаа байнга “додомдоно”. Тав тухтай ажиллахын тулд тохижуулна.  Бүхээгний дотор талд сар, долоо хоногийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл гээд зайгүй цаас өлгөж, тогтоосон харагдана. Эндээс өдрийн ажлынхаа дүр зураглалыг харж, цагаа хуваарилна. Тэдний ажлын гол үзүүлэлт нь төлөвлөгөөний биелэлтээр хэмжигдэнэ. Төлөвлөгөөт өрөмдлөгийн ажлаас гадна техникийн урсгал засварууд ч чухал. Өрмийн машины бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах нь юу юунаас ч илүү хариуцлага, санаачилга шаардана. Тэгж байж гэмээнэ үр бүтээл сайжирч, гүйцэтгэлийн чанар дээшилнэ. Тэр ингэж л ажилладаг аж. Ярианыхаа эхэнд ажиллах зарчмаа хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт гэж томьёолсон нь ийм учиртай. “Уурхайн ажил бол баг, хамт олны хүч хөдөлмөрийн үр дүнд хийгддэг. Ажлаа арван хуруу шигээ эзэмшсэн хамт олонтой ажиллаж байгаадаа олзуурхдаг. Мэргэжлийн өндөр ур чадвартай механик, цахилгааны инженер, мастерууд техникийн засвар үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэдэг болсон нь олон талын дэвшлийг авчирч байна. Тэднийхээ дэмжлэг, урам зоригоор ажиллаж өдий хүрсэн дээ” хэмээн тэр хамт олноо магтсан. Бас “Шинэ үеийн залуус маань “Эрдэнэт” үйлдвэрээ цаашид авч явах нь мэдээж. Ард олондоо хүртээмжтэй, зөв ухаанаар залж яваасай. Тэгвэл цаашид олон жил үр шимээ өгөх сайхан хангай. Нөгөө талаас, хөдөлмөрийн хүний, уурхайчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж чадвал, тэр чинээгээрээ  бүтээмж үр ашиг дээшилж,  дэлхийн хөгжлөөс хэзээ ч хоцрохгүй” гэж ахмад уурхайчны хувиар санал бодлоо нэмэрлэнэ лээ. А.Дамдиндорж хоёр хүү, нэг охинтой. Том хүү, охин хоёр нь Хятад улсад өндөр боловсрол эзэмшсэн бол бага хүү нь уурхайчин ааваа залгамжилж, геологи инженер болжээ. Түүний гэргий  Оюунчимэг гэж нутгийнх нь бүсгүй бий. Тэд энд учирч, амьдралаа эхэлж, бас босгосон. Эрдэнэт уулын минь ач буян ингэж миний амьдралыг гийгүүлсэн дээ гэж тэр нүүр дүүрэн инээмсэглэх.      Өрмийн машинч А.Дамдиндорж ирэх жил өндөр насныхаа амралтад сууна. Өдөр тутмын ээлжийн ажлын дэглэмд дасчихсан, зүгээр сууж чаддаггүй шаламгай хөдөлгөөнтэй тэр гэртээ төдийлэн удаан “амарч” суухгүй л болов уу. Ямар нэг зүйл бүтээхээр дотроо төсөөлчихсөн л байгаа. Энэ бодлыг минь таав уу гэлтэй асуухаас өмнө байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байхыг л илүүд үзнэ. Авсаархан жижигдүү амралтын бааз барьж, найз нөхөд, аяны хүмүүс дуртайяа зорин очих тав тухтай орчин бүрдүүлнэ дээ гэж бодож санаж буйгаа хуучлав.      Шар нохой жилийн босгон дээр тэр төр засагтаа олон жилийн нөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Газрын хэвлийгээс эрдэнэс ундраасан гучин гурав  дахь жилийнх нь нүүрэнд  Алтан гадас  энгэрт нь гялалзсан. Энэ бол эзнээ олж ирсэн зүй ёсны шагнал билээ. Эрдэнэт ууландаа сүслэж, ширхэг чулуу бүрийг нь элгэмсэн хайрласаар яваа мянга мянган эгэл уурхайчдын нэг нь тэр билээ. М.Балжинням
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА