ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” хямралын жилүүдэд улсын төсвийн орлого, ажилчдын цалин, нийгмийн халамжаа хэвийн байлгаж чадсан гавьяатай
“Эрдэнэт үйлдвэр” хямралын жилүүдэд улсын төсвийн орлого, ажилчдын цалин, нийгмийн халамжаа хэвийн байлгаж чадсан гавьяатай
Энэ сарын 18-нд Эрдэнэт хотод болсон Орон нутгийн сэтгүүлчдийн[sgmb id="1"] форум дээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар “Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн өнөөгийн байдал болон Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүрэг” гэсэн илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийн хэсгээс уншигч танд тоймлон хүргэж байна. Д.Галбаатар: -“Эрдэнэт” үйлдвэрийн улсад оруулсан их хувь нэмрийг үнэлээд Монголын төр засаг тус үйлдвэрийг “Зууны манлай бүтээн байгуулалт” хэмээн өргөмжилж тэртээх он жилүүдэд тогтоол шийдвэрээ гаргасан. ОХУ маш том зорилго өвөрлөн Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн байгуулахдаа “Нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн нэгдэл” хэмээн нэрлэж байсан. Орчин цагийн хэллэгээр бол Эрдэнэт үйлдвэр “Нийгмийн хариуцлагатай уул уурхайн кластар” юм. Учир нь тус үйлдвэрийн бүрэлдэхүүнд улс ардын аж ахуйн 20-иод нэгж ажилладаг учраас “кластар” гэдэг үгээр тодотгож байна.      1972 оны 7-р сарын 12-нд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж Монголд Эрдэнэтийн овоог ашигласан үйлдвэр барих хэрэгтэй гэсэн үндэслэлийг гаргаснаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийг барих шийдвэрт хүрч 1973 онд анхны гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа 1974 оны үнэ ханшаар тооцож үзэхэд энэ том үйлдвэр, нийгмийн барилга байгууламжийг 589 сая рублээр байгуулна гэж анхны эдийн засгийн тооцоог гаргасан. “Эрдэнэт” үйлдвэрийг барих 589 сая рублээс 6 сая рубль хэмнэж энэ үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Яг “Эрдэнэт” үйлдвэрт гаргасан нийт хөрөнгө гэвэл 425 сая рубль буюу тэр үеийн ханшаар 1,8 орчим тэрбум төгрөгөөр энэ том “айл” бүтээн босгогдсон. “Эрдэнэт” үйлдвэрийг яагаад нутаг дэвсгэрийн том комплекс гэж үздэг вэ гэвэл, тус үйлдвэрийн бүрэлдэхүүнд Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам нийт төсөвт өртөгт орсон байдаг. Мөн Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам тавигдсан. Үүний зэрэгцээ Хивсний үйлдвэр, Эрдэнэтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн байгууламжууд, түүнийг тойрсон нэг, хоёр, гуравдугаар бичил хорооллын орон сууцны байрууд баригдсан. Ингэж алсыг харж “ах” нар бидэнд техник, хүнээрээ тусалж энэ үйлдвэрийг Орос улсын хөрөнгөөр барьсан.      Өмнөх нийгмийн үед Монгол улс хамгийн их зээлийг ОХУ-аас авч байсан./11,7 тэрбум шилжих рубль/ “Эрдэнэт” үйлдвэрийг босгосон хөрөнгө бол дээрх зээлийн 5 хувь нь юм. Ингээд бодохоор Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал, түүний засаг төр хэр зэрэг том бүтээн байгуулалтууд хийж байсан нь эндээс харагдана.      2017 оны эдийн засгийн гүйцэтгэлээр “Эрдэнэт” үйлдвэр манай улсын нийгэмд оруулж буй хувь нэмэр, гол гол үзүүлэлтийн талаар одоо ярья. Монгол улсын төсөвт 9,2 хувийг нь “Эрдэнэт” үйлдвэр эзэлж байна. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 7,5 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд 14,9 хувь,  нийт экспортын 12,5 хувийг эзэлж байна.      “Эрдэнэт” үйлдвэрийг стратегийн үйлдвэр гэж үздэг. “Ашигт малтмалын тухай” өмнөх хуульд дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хувийг үйлдвэрлэдэг бол стратегийн орд хэмээн нэрлэнэ гэсэн үзүүлэлт байсан. Энэ бол дэлхийн дагадаг жишиг юм. Тэр жишиг Монголын хуулинд байсан боловч одоо түүнийг хуулийн заалтаас авсан учраас ямар үйлдвэрийг стратегийн, ямарыг нь стратегийн бус гэх талаар баримжаагүй болоод байна.      2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ой тохиож байна. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн 40 жилд 16,7 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Зэсийн баяжмал дахь зэс 4,6 сая тонн байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн нэг тонн хүдэрт 4,8 кг зэс агуулагддаг. Нийт хүдэр олборлолт 823,3 сая тонн. Эдгээр агуулгаар цэвэр зэсийн хэмжээ тодорхой харагддаг. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 23 хувийн агуулгатай зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Энэ баяжмал дахь цэвэр зэсийг үнэ хүргэж худалддаг учраас манай үйлдвэр экспортод зэс гаргаж орлого олдог гэсэн үг. Тус үйлдвэрийн ил уурхайн гүн доошлох тусам хүдрийн агуулга буурч байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад төслийн хүчин чадлыг жилд 16 сая тонн хүдэр боловсруулна гэж тооцсон. Тэр үед хүдэр дэх зэсийн агуулга 1-0,8 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, 1000 кг тутамд 8-10 кг зэс байна гэж тооцсон. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн хүдэр олборлолтын хэмжээ 31-32 сая тонн болж байна. Гэтэл хүдэр дэх зэсийн агуулга 0,48 хувь болоод буучихсан. Тиймээс өмнө хэлсэн үнэ цэнэ хүрдэг экспортын бүтээгдэхүүнийг 125 мянган тонн цэвэр зэсээс буулгахгүйн тулд илүү үйлдвэрлэл явуулж, илүү зардал гаргаж байна.      Санхүү, эдийн засгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 5,4 их хаяд төгрөг төлсөн байна. Энэ хугацаанд цэвэр ашиг 2,2 их наяд төгрөг болсон. Үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 1,8 тэрбум төгрөг гэж би дээр хэлсэн. Тэгвэл энэ тооцоогоор цэвэр ашгийг мянга дахин олсон байна.      “Эрдэнэт” үйлдвэр зах зээлийн нөхцөлд эдийн засгийн болон бусад хямралыг даван туулсан. Монгол улс 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэн. Шилжилтийн нийгэм эдийн засгийн үед “Эрдэнэт” үйлдвэр улсын нийт төсвийн орлогын 40-50 хувийг дангаараа  бүрдүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд хамгийн анх шилжсэн үйлдвэр бол “Эрдэнэт”. 1993 онд бид зах зээлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд АНУ-д 3, Японд 7, Англид 30 хүнийг сургасан. Эдгээр хүмүүс “Эрдэнэт” үйлдвэрийг жилийн дотор зах зээлд шилжүүлж чадсан.Тэр үед  Монгол улсад нэг, хоёр сая доллар орж ирэхэд Сангийн яам төв банкинд цуглуулдаг байлаа. Тийм хэцүү үед “Эрдэнэт” үйлдвэр жилийн дотор зах зээлд шилжсэн. Зах зээлийн шилжилт үргэлжилсэн сүүлийн 28 жилд “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэнд 3 удаагийн хямрал тохиолдсон. 1998-1999 оны хямрал гэвэл, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2276 доллараас 1572 доллар/тонн болтол 30 хувиар унасан. Гэхдээ энэ хямралын үргэлжлэх хугацаа богино байсан. Ердөө нэг жил үргэлжилсэн. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгөөс үнэ давж унаагүй. 2008-2009 онд дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан үнэт металлын зах зээл дээр мөн хямрал үүссэн. Энэ хямралын үед зэсийн үнэ 6955 доллараас 5149 доллар/тонн болж 26 хувиар буурсан. Энэ үед зэсийн үнэ мөн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаас хэтэрч унаагүй.  Харамсалтай нь 2011 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал бол үнэхээр бодитой байсан. 2011 онд зэсийн үнэ жилийн дунджаар 8821 доллар байсан. Зарим үед 9000-10000 доллар/тонн хүрч байсан. Түүнээс хойш зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 6 жил тасралтгүй унасан. Ингэхдээ бүр бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгөөс доош орж унасан. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 2015 онд 4863 доллар/тонн болсон байв. Гэтэл энэ үед манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг, зардал 5000 доллараас илүү байлаа. Алдагдалд орохоор байсан. Энэ үед үйлдвэрийн менежментийн баг “Хямралын эсрэг авах арга хэмжээ, хэмнэлтийн бодлого” хэрэгжүүлж  бүтээгдэхүүний өртгийг 2015 онд 4820, 2016 онд 4000 долларт хүргэж энэ урт хугацаанд үргэлжилсэн хямралыг Эрдэнэтийн уурхайчид амжилттай давсан юм. Улсын төсөвт өгдөг мөнгө, ажилчдад олгодог цалин, нийгэмд үзүүлдэг халамжаа тэр үед хэвийн байлгаж чадсан гавьяатай. “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн өндөр төлбөр бол “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” юм. Үндсэн хуулинд ашигт малтмалыг “ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Тиймээс дээрх үгнүүдийн учир утгыг сайн ухаж ойлгох хэрэгтэй. “Мэдэлд” гэхээр зэрэг эзэн л юмаа мэднээ дээ. Тэгэхээр ашигт малтмалын эзэн нь ард түмэн байх нь. Харин төр түүнийг хамгаалах үүрэгтэй. Ард түмэн мэдэх, төр хамгаалах, хувьцаа эзэмшигчид ашиг олох, ажилчид сайн үйлдвэрлэл явуулж цалин өндөр авах сонирхолтой, орон нутаг татвараа ахиу авах  бодлоготой. Харамсалтай нь энэ бүх сонирхлыг хуулиар зохицуулсан хэм хэмжээ байдаг боловч хэрэгждэггүй. Ашигт малтмалын тухай хуулинд орон нутагт үлдээх татварын хэмжээ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг суманд, 20 хувийг аймагт үлдээх тухай заалт бий. Хуулийн энэ заалт огт хэрэгждэггүй. Хэрэгжүүлэхгүй юм бол ийм хууль гаргаад яах юм бэ. Ашигт малтмалын тухай хуулинд ордын 10 хувийг нийтэд хувьчлах тухай заалт бий. Харамсалтай нь энэ бас л хэрэгжээгүй. Тавантолгой компанийн 10 хувийг 1076 хувьцаагаар хүн бүхэнд өгсөн. Гэтэл энэ нь одоо хүртэл эдийн засгийн эргэлтэнд ороогүй. Үйлдвэрийн тухайд нийт цэвэр ашгийн 30 хувь нь үйлдвэрт үлдээд, 70 хувь нь хувьцаа эзэмшигчдэд очих ёстой. Үйлдвэрт үлдсэн 30 хувийг хөрөнгө оруулалтанд зарцуулдаг. Хөрөнгө оруулалт нь эргээд хувьцаа эзэмшигчдийн өмч болдог. Ийм хуулийн заалтуудтай мөртлөө тэдгээрийг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас Монгол улс зах зээлийн өрсөлдөөнд хөлөө олоогүй байна. Үүнийг сэтгүүлчид зөв тайлбарлан ойлгуулж чадахгүй байна. Ашиг сонирхлын тухай хууль ч гарлаа. Ийм чухал хуулиуд батлагдсан боловч хэрэгжүүлдэггүй. Тиймээс сэтгүүлчид өнөөдөр нэгдэж байгаа нь маш чухал. Хууль хэрэгжихгүй, төр бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлийг залдаг, засдаг хүмүүс нь сэтгүүлчид. Тэр утгаар нь сэтгүүл зүйн байгууллагыг дөрөв дэх засаглал гэж ард түмэн нэрлэсэн. Өнөөдөр дөрөв дэх засаглал сэрж, дуу хоолойгоо нэгтгэж байгаад би маш их талархаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье гэв.        
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА