БЯМБА
2025.12.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Иргэдийн хашааны газрыг бизнесийн эргэлтэд оруулах эхний алхам болог л дээ
П.Пүрэвлхагва: Иргэдийн хашааны газрыг бизнесийн эргэлтэд оруулах эхний алхам болог л дээ
Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар аймаг, орон нутагт “Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-г байгууллаа. Ингэснээр иргэдэд 18 сарын хугацаатай, эхний 12 сард нь эргэн төлөлтгүй, хүүгүй, “барьцаагүй” хоёр сая хүртэлх төгрөгийн зээл олгох сан бий болжээ. “Гарааны үйлдвэрлэл 2019 өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан” гэсэн албан ёсны нэртэй энэхүү сан 7 хүний бүрэлдэхүүнтэй, тэргүүнээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ажиллаж байна. Сангийнхан өнгөрсөн хугацаанд иргэдэд сургалт, зөвлөгөө өгч түүнийхээ дараа зээлийн төсөл авчээ. 2018 оны эцсээс эхэлсэн төсөл авах ажилд нийт 73 иргэн саналаа өгсөн байна. Тэдний ирүүлсэн 73 төслийг Сангийнхан хянаад 19-д нь хүүгүй, “барьцаагүй” хоёр хүртэлх сая төгрөгийн зээл олгохоор болжээ. Сан байгуулах зөвшөөрлийг ийнхүү аймгийн ИТХ соёрхон баталснаар иргэд хоёр сая хүртэлх төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, хүүгүй, “барьцаагүй”, эхний 12 сард нь эргэн төлөлт хийхгүй хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж бүрдэж байна. Сангийн мөнгөн хөрөнгийг “Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын 2018 оны татварын дараахь ашиг болох 140 сая төгрөгөөр байгуулав.  Бичил бизнес эрхлэгчдэд гарааны бизнесийг нь дэмжих зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийг төслийн үнийн дүнгийн 40 хувьд олгох юм байна. Аймгийн ИТХ дээр төлөөлөгчид энэ сан байгуулахыг дэмжиж байлаа. Харин  барьцаатай байх уу, барьцаагүй байх уу гэдэг дээр зарчмын зөрүүтэй санал гарсан юм. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Барьцаагүй зээл байна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч орон нутгийн өмч хөрөнгийг барьцаагүй олгох гэдгийг анхаарах хэрэгтэй. Барьцаагүй гэдгийг нь өөрчилж барьцаатай зээл гэж оруулъя. Бидэнд гарц байна. Энэ зээлийг олгохдоо барьцаанд нь иргэдийнхээ өмчилж авсан хашааны газрыг авч болно шүү дээ. Ингэснээр тухайн иргэний газар үнэтэй болно. Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй. Бид энэ сангийн зээлийн барьцаанд хашааны газрыг нь авсанаар тухайн иргэний газар үнэтэй болно, бизнесийн эргэлтэд орно. Ингэж иргэдийнхээ газрыг үнэтэй болгоё, эргэлтэд оруулах эхний алхамыг хийе л дээ, яадгийм” хэмээсэн юм. Ийнхүү П.Пүрэвлхагва даргын зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж олонхи дэмжсэнээр “Гарааны үйлдвэрлэл 2019 өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан”-гийн зээл хүүгүй байх ч барьцаатай байхаар боллоо. Зээл олгох сангийн тэргүүн А.Түвшинжаргал “Монгол улсын Засгийн газраас иргэддээ Итгэлийн зээл олгоно гэж  Мөрийн хөтөлбөртөө оруулсан. Өнөөдрийг хүртэл Итгэлийн зээлийн Журам гарч ирээгүй байна. Уг нь бид энэ санг байгуулахдаа Итгэлийн зээлийн хүрээнд аймаг, орон нутаг иргэддээ хүүгүй, барьцаагүй зээл олгож яагаад болохгүй юм бэ гэж бодоод л ингэж оруулсан юм” хэмээн тайлбарлаж байв. Бизнесийн харилцаанд орж буй хэн ч гэсэн зээл авсан, өгсөн тохиолдолд хүү нь байг гэхэд барьцаа гэсэн ойлголт заавал байдаг. Барьцаагүй зээл нь зээлдэгчийг нэг талаар хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг ч бүрдүүлж болдог. Ер нь тэгээд ч социализмын үед иргэдэд зээл олгохдоо барьцаа авч байсныг өнөөгийнхөн нэг их сайн мэдэхгүй. Тиймээс  аливаа зээлийг  олгож байгаа тохиолдолд заавал барьцаа авдаг бизнесийн алтан зарчмаар явахгүй бол А.Түвшинжаргал тэргүүтэй Сангийн 7 гишүүн төдийгүй Бартцаагүй зээл олгохоор гар өргөн баталсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс төр зээлээ төлүүлэх аян өрнөх ч нөхцөл бүрдэж мэдэх байлаа.     [sgmb id="1"]
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ