БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
"51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой"
"51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой"
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой асуудалд онцгой анхаардаг сүүлийн үед үүсээд байгаа асуудлаар ийнхүү мэдээлэл хийж байгаа гэдгээ тодотголоо. -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын  гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл бас цензургүй сурвалжлага гарлаа. Би тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ярилцаж, Эрүүгийн хэргийн хуулийн дагуу мэдээллийг хүлээж авч эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, цагдаагийн хүрээнд хамтарсан шалгалт явагдаж байна лээ. Би 60 хувийн мэдээлэл гарлаа гэж ойлгож байгаа. Тухайлбал, Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед Н.Золжаргалыг УИХ-ын дарга томилсон. Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих ёстой гэж яриад байгаа. Гэтэл энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. Учир нь ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ. Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан тоот өгнө. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон байгаа. Стандарт банктай холбоотойгоор бид өдөр бүр 100 сая төгрөгийн торгуульд орж байна. Стандарт банк Хятадад зарагдсан банк. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байгаа. Тиймээс хэлэлцээнд зайлшгүй орооч ээ. Хэлэлцээнд орох субъектээ тодорхойлооч ээ. “Эрдэнэт”-ээ алдах асуудлыг зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Эх сурвалж: "Shuud.mn"
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ