ЛХАГВА
2025.06.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна
Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.

Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм.

Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд  түрээслүүлэх юм.

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов.

ТОВЧ МЭДЭЭ

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр болов. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.
  • “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй байгуулах концессын гэрээний төслийг эцэслэн боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав.
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганц мод боомт хүртэл явах  боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгав.
  • Бэрхийн уурхайд суурилсан далд уурхайн музей бүхий эрдэс баялгийн салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалт,  судалгааний төвийн төслийн нэгж байгуулахаар болов.
  • Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулав. Энэ удаагийн экспо 09 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотод болно.
  • “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д энэ оны эхний улиралд 2165 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 2009 иргэний  өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 92.7 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар хөндөж эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, төсөв, санхүүгийн дэмжлэг хүсчээ.
  • Эх сурвалж: “Zasag.mn”
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил