БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ганц хормын хүлээлтэнд бүү цухалд
Ганц хормын хүлээлтэнд бүү цухалд

Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр зургаадугаар сарын 6-ны өдөр тохиолоо. Энэ өдрийг улс орон даяар 2013 оноос тэмдэглэж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр таван гармыг “Жишиг гарам”-аар тохижуулсан байна. Орхон аймгийн Баянцагаан багийн Вокзалын хэсгийн 163 дугаар километрийн гармыг “Жишиг гарам” болголоо. Шинээр тохижуулсан гарамд камержуулалт, гэрэлтүүлэг, малын хориг, тэмдэг тэмдэглэгээг хийж, гармаар зорчих аюулгүй байдлыг хангасан байна.  УБТЗ-ын Замын албаны Гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч О.Батхүү гармыг шалгаж хүлээн авсан юм. 

“УБТЗ” ХНН-ийн “Эрдэнэт” өртөөнөөс “Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг угтан сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд гар зураг, эссе бичлэгийн уралдааныг зарлажээ. Эссе бичлэгийн уралдаанд Лаборатори наймдугаар сургуулийн сурагч Б.Халиун тэргүүн байрын шагналыг хүртлээ. Тэрээр яарч сандарсны улмаас галт тэрэг, автомашин мөргөлдөж, хүний амь нас эрсэдсэн тухай бичжээ. Цэргээс халагдсан хүү гэртээ харих замд энэ хэрэг болсон байна. “Ганц хормын хүлээлтэнд бүү цухалд” хэмээн зорчигчдыг  хүлээцтэй байхыг анхааруулжээ.

            Энэ жил  гармын өдрийг “Нэг хором зогс-Аз жаргал үргэлжилнэ” уриатайгаар тэмдэглэлээ. УБТЗ-ын “Эрдэнэт” Өртөөний дарга Ш.Эрдэнэчимэг “Гармын өдөр  зорчигч, жолооч нарт төдийгүй  хүн бүрт хамаатай” гэдгийг онцлов.

            Мөн энэ өдөр “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхт 70 жилийн ой тохиож байна.  Баярын үйл ажиллагаанд төмөр замчид хүрэлцэн ирж, төмөр замын 25 дугаар цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолтоо сонирхуулав. Гармын өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан хэмээн төмөр замын ажилтан М.Булгантамирыг Цагдаагийн газраас шагнаж урамшуулсан юм.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ