БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн 390 цэг байна
Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн 390 цэг байна

“Ногоон байгууламж ба хог хаягдлын менежмэнт” Хангайн бүсийн нэгдсэн зөвлөгөөн Соёл урлагийн цогцолборт боллоо. Тус зөвлөгөөнийг БОАЖЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд холбогдох яам агентлагийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Зөвлөгөөнийг БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар нээж үг хэллээ.

Зөвлөгөөний эхэнд Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан “Хог хаягдлын тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлагдан мөрдөж байна.

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  “Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг”-үүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилт тавьсан байна. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихэсч буйтай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2018 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 390  цэгт 3,4 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 151 мянган тнн хог хаягдал хаягдан, 22 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн байна.

Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнхи нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэллээ. Тухайлбал, Орон нутгшийн эмнэлгийн байгууллагууд нь эмнэлгийн аюултай хог хаядлыг устгах байгууламжгүй, зориулалтын бус газарт шатаах, зууханд шатааж хүрээлэн буй орчинг бохирдуулж байна. Аюултай хог хаягдлыг устгах байгууламж байхгүйгээс зориулалтын бус газар хадгалж, зарим нь байгальд шууд хаягдаж, зарим нь ахуй болон үйлдвэрийн хог хаягдалтай хогийн цэгт хаягдаж байна. Иймд цаашид аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн байгууллагууд шат шатандаа дэмжиж байгуулах арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ 10 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Олон улсын түвшинд хог хаягдлын цогц менежмэнтийг бий болгон, хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх захмаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөцийн баялагийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах бодлого барьж байна. Хангайн бүсэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжуудыг агро ойн аж ахуй, ойн зурвас байгуулах ажлуудтай уялдуулан гүйцэтгэх, уул уурхайн нөхөн сэргээлт, төвлөрсөн хогийн цэгийн тусгаарлах зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэх ажилтай уялдуулан хэрэгжүүлж байна.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ