БЯМБА
2025.12.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажилчид “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарт талархалтай хандаж буйгаа илэрхийлэв
Ажилчид “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарт талархалтай хандаж буйгаа илэрхийлэв

  Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 700 орчим ажилтанд халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг эхлээд хагас сар болж буй “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарын талаар  ажилчид  сэтгэгдлээ ярилаа. Дээрх үндсэн цехийн ажилчдаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Цахилгааны цех зэрэг бусад үйлдвэрлэлийн бүс дэх цех нэгжийн ажилчид ажлын онцлог, шаардлагаас шалтгаалан тус катерингаар үйлчлүүлж байна. Тэд мөн тус катерингийн хоолны чанар, үйлчилгээнд эерэг хандаж буйгаа илэрхийлэн, саналаа хэлсэн.

Тухайлбал, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тохируулгын инженер В.Очирхуяг “ Хоолны амт чанар, төрөл, хэмжээний хувьд сайн, сайхан амттай байгаа. Харин үйлчилгээний шуурхай байдалдаа анхаарах хэрэгтэй санагдсан. Олон хүнд ачаалалтай үйлчилж байгааг ойлгож байна. Гэхдээ ажилчдыг удаан хүлээлгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаасай” гэсэн бол Засвар механикийн заводын ХАБЭА-н инженер С.Мөнхдэлгэр “Амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа “Сэлэнгэ” катерингийнханд талархаж байна. Цаашид энэ байдлаа хадгалж ажиллавал ажилчдын зүгээс ямар нэг гомдол, шүүмжлэл гарахгүй байх гэж бодож байна. Хоолны танхимын тохижилт, эмх цэгц сайжирсан нь таалагдаж байна” хэмээн ярив. Тэгвэл Ил уурхайн ажилчид “Бид өдөр бүр эндээ халуун хоолоор үйлчлүүлдэг. Хоолны амт чанарт сэтгэл өндөр байгаа. Төрөл бүрийн  амттан өгч байгаа нь бүр ч шинэлэг байна. Одоогоор тодорхой санал болгож хэлэх зүйлгүй. Цаашид чанар үйлчилгээгээ улам сайжруулан ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ хэллээ. Тус  катеринг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа хэсэг бөгөөд энэ сарын 1-ний өдөр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээгээ нээсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нийтийн хоолны хэсгийн нэг салбар гэж хэлж болно.
   Хүний эрүүл, эрч хүчтэй ажиллах гол хүчин зүйл нь чанартай, тэжээллэг хоол хүнс болдог. Тэр тусмаа уул уурхай, хүнд үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өндөр бүтээмжтэй ажиллах үндэс нь эрүүл чанартай хоол байдаг учраас Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг нийтийн хоол үйлдвэрлэлийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс ч энэ асуудалд удирдлагын зүгээс онцгой анхаарч, ХАБЭА-н хэлтсээр дамжуулан хоолны орц, найрлага, түүхий эд болон үйлчилгээний чанарт өндөр шаардлага тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд өөрийн харьяа нийтийн хоолны хэсгийн салбарыг Ил уурхайд нээн, уг цехийн уурхайчдад халуун хоолны үйлчилгээг хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ чиглэлд илүү оновчтой зохион байгуулалт болж байна. Халуун хоолны үйлчилгээг чанар стандартын шинэ түвшинд хүргэхэд тухайн нийтийн хоол үйлдвэрлэгчийн үйлчилгээний чанар, туршлага, ур чадвар, нөгөө талаас ажилчдын хооллох соёл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ тал дээр санаачилгатай, хичээж ажиллах зорилт дэвшүүлснээ “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир онцоллоо.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Эх сурвалж “Erdenettoday.mn”

ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ