НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түрээсийн орон сууцны өргөдөл, материалыг гурван газар хүлээн авч байна
Түрээсийн орон сууцны өргөдөл, материалыг гурван газар хүлээн авч байна

    Цагаанчулуут багт байрлах түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдөл, материалыг авч эхлээд байна .  Аймгийн захиргаа, Хүүхэлдэйн театрын урд байрлах захиргааны 4 дүгээр байр болон Хорооллын эцэст байрлах Нэг цонхны үйлчилгээнд  иргэд материалаа өгөх юм. Материал авах хугацаа ирэх сарын 11-нийг хүртэл  үргэлжилнэ.

 Түрээсийн орон сууцны 30 хувийг худалдан борлуулах, үлдсэн 70 хувийг түрээслэх, өмчлүүлэхээр шийдсэн. Иргэд уг орон сууцанд энгийн түрээслээд амьдрах аль эсвэл түрээслээд өмчлөх боломжтой ажээ.

Бүрдүүлэх материалын хувьд зээлтэй иргэд зээлээ төлөөд гар дээр үлдэх орлогын хэмжээг нотлох хэрэгтэйг сануулж байна.  Нэг метр квадрат талбайн түрээсийн төлбөрийг 4500 төгрөгөөр тооцох юм. Нэгээс дөрвөн  ам бүлтэй өрхийн сарын хэрэглээ, төлөх төлбөрийг тооцож гаргажээ. Тухайлбал, дөрвөн ам бүлтэй айл 40 метр квадрат бүхий нэг өрөө байрыг түрээслэхэд сард түрээсийн төлбөр, хэрэглээний зардалтай нийлээд 340 мянган төгрөг төлөхөөр байна. Харин орлогын доод хэмжээ 616 мянган  төгрөг байх гэнэ.

Харин  Түрээсийн орон сууцыг Түрээслээд өмчлөх хүсэлтэй   иргэдийн хувьд  байрны 30 хувийг бүрдүүлнэ. Нэг сарын түрээсийн төлбөр, хэрэглээний зардлаас гадна 30 хувийн төлбөрийг давхар төлөх юм. 40 метр квадрат нэг өрөө байрыг өмчлөх иргэд урьчдилгааны төлбөр болох 247 мянган төгрөгийг нэмснээр нийт төлбөр 450 мянган төгрөг болж байна. Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувираа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг эх, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнийг халамжилдаг гэр бүл, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгохоор болсон.  Үүнээс хамгийн өндөр нь залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настнууд тус бүр 20 гаруй хувийг эзэлж байгаа юм. Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг сугалааны хэлбэрээр  ил тод нээлттэй явуулахаар болсон. Тухайн иргэн өөрийн биеэр ирж сугалааг хайрцганд хийх юм байна

Ц.Ариун

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА