БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэс таван толгой 1072 хувьцааны ногдол ашгаа 5 дугаар сард олгоно
Эрдэнэс таван толгой 1072 хувьцааны ногдол ашгаа 5 дугаар сард олгоно

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдож байна. 

Эрдэнэс таван толгой ХК нь өнгөрсөн 2019 онд анх удаа өндөр ашигтай ажиллаж чадсан билээ. Иймээс ашгийнхаа тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчиддээ тараахаар болсон байна. 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд байгалийн баялгаас тэгш хүртэнэ гэсэн эрхтэй. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр "Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш манай  компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2016 он хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж, сүүлийн хоёр жил бүрэн барагдуулж дууссан. Ингэснээр 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Монгол Улсын төрийн өмчит компани маш сайн ажилладаг гэдгийг харуулсан бодит жишээ. Мөн төр муу менежер биш гэдгийг харуулсан. Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэлээ.

1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741  хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ 2 сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг. Өнөөдөр 850 орчим иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүд байгаа. Мөн гадаадад байгаа иргэд бий. Мөн бусад бүртгүүлээгүй иргэд байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл буюу ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл явуулна. Ногдол ашиг өнөөдөр шууд иргэдийн дансанд орох асуудал биш. Нэгдүгээрт бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр  сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна. Бид энэ хурлаар өнөөдрийн шийдвэрийг танилцуулснаар иргэдийн ногдол ашиг авах эрх нь баталгаажна.

Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ.

Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдана, гарч эхэлнэ. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайж, нэр хүндээ өсгөх гэсэн төрөл бүрийн албан бус хаягаас мэдээлэл авахгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар иргэд мэдээлэл авах боломжтой. Бид 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа. Тэр дагуу апп татаж авах боломжтой. Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. Мөн 1072 төвд Даваа гараг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгнө. Бид онлайнаар иргэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар дамжуулж бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно” гэв.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ