БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Мөнхбат: “Сугрууль” гэж бичсэнийг сургууль гэж орчуулж унших уу, Түвшээ дарга аа
Д.Мөнхбат: “Сугрууль” гэж бичсэнийг сургууль гэж орчуулж унших уу, Түвшээ дарга аа

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.Хуралдаанаар төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн 2019 оны Шилжих үлдэгдлийг зарцуулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. Нэг үгээр хэлбэл Шилжих үлдэгдлээс илүү гарсан дөрвөн тэрбум төгрөгийг хэрхэн юунд зарцуулах талаар хэлэлцсэн юм. 

Энэ үеэр Тэргүүлэгч Д.Мөнхбат оруулж ирсэн бичиг баримтад нэлээн шүүмжлэлтэй хандаж өөрийн байр сууриа хатуухан илэрхийлсэн юм. Тэрбээр “Манай ЗДТГ-аас Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн албан бичиг арай дэндүү байна. Өмнө нь ч би энэ тал дээр хэлдэг байсан. Үг үсгийн алдаа энэ тэр авах юм алга. Одоо энд байна сугрууль гээд биччихэж. Үүнийг өмнө нь 16 гэсэн тоо байгаа учраас сургууль гэж орчуулж унших уу Түвшээ дарга аа. Та өмнө нь үг үсгийн алдаатай ийм зүйлтэй эвлэрдэггүй байлаа. Одоо дарга болчихоод үүнийг тоохоо байсан уу. Ийм байж болохгүй ээ. Батжаргал орлогч зарим асуудлыг коронавирустэй дэндүү холбож тайлбарлаад байх юм. Халдвартын тасагт короноавирусээс л болж 400 сая төгрөгөөр засвар хийхгүй бол болохгүй нь гэсэн буруу ойлголт өгч байна. Энэ мэт зарим зүйлд хоёр орлогч дарга байна, цаашдаа анхаарахгүй бол Тэргүүлэгчдэд зориулж сугрууль гэж оруулж ирээд байна уу. Ойлгохгүй байна. Ер нь бид бие биендээ хэлэх нь зөв байх. Бүүвэйбаатар дарга аа. Манай ЭБЦТС компани танайтай л ижил хэлбэрийн байгууллага. Бид төсөл хэрэгжүүлж байгаа. Танайтай холбоотой агаарын шугам, холболт энэ ажилд хамаарахгүй шүү. Гэтэл та 600 сая төгрөгөөр байшин барих гэж байгаа бололтой. Харин үүнийхээ оронд өнгөрсөн жилийн 400 сая зэргээ нэмээд хэрэглэгчдийнхээ төлөө ажиллахгүй бол эрчим хүчний хувьд танайтай холбоотой, танайхаас хамааралтай иргэн, аж ахуйн нэгж хохирох болно шүү. Зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна” хэмээсэн юм. 

Ер нь ч сүүлийн үед аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гэлтгүй Хуралдаанаар оруулж байгаа албан бичгүүдийн үг үсгийн, утга найруулгын алдаа тамтгаа алдсан. Уншиж байгаа хүн нь хүчээр зөв болгон хэлдэг, ойлгодог тулдаа л асуудал хэлэлцэгдээд байгаа болохоос биш аваад унших юм бол гуравдугаар ангийн сурагчийн зөв бичгийн дүрмээсээ нэг их хол гарахгүй нөхдүүд төрд ажиллаж байна. Одоо хөл хориотой үед зурагтаар теле хичээл гарч байгаа. Зарим хүмүүсийг албан журмаар теле хичээлд суулгавал яасан юм бэ. Дээр нь 2024 оноос төрийн албан бичиг монгол бичгээр бичигдэнэ. Энэ үед жинхэнэ жонхуу хутгах байх. Кирилээрээ ингэж алдаатай туучиж байгаа юм чинь монгол бичигтэй нийлүүлбэл жинхэнэ хошин шог болох байх.  

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ