БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут:Хандив өргөсөн иргэн, аж ахуйн нэгж та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархаж байна
Д.Батлут:Хандив өргөсөн иргэн, аж ахуйн нэгж та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархаж байна

Аймгийн ЗДТГ-т, Засаг даргын өргөөнд иргэн, аж ахуйн нэгжүүд аймгийн Онцгой комисст сэтгэлийн хандив, тусламжаа ирүүлсэн билээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутын сэтгэгдлийг сонирхсон юм. 

“Монгол улс төдийгүй дэлхий нийтээрээ энэ коронавирус гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр маш олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үнэхээр шинэ төрлийн вирус халдварлаж гарснаараа дэлхийн хэмжээнд 80 гаруй мянган хүн халдвар авчихсан, 2000 гаруй хүн амь насаа алдсан гээд маш их тийм сөрөг үр дүн гарсан өвчлөл байгаа. Энэ цаг хугацаанд Монгол улс хамгийн их эмзэг, эрсдэл өндөртэй бүсэд багтаж байгаа юм. Яагаад гэвэл бид Хятад ард улстай хиллэдэг. Энэ утгаараа шилжилт хөдөлгөөн, хүний хөдөлгөөнтэй холбоотой асуудал явагддаг учраас агаар дуслын замаар халдварладаг энэхүү өвчин маш хурдацтай тархах нөхцөл байдал үүсгэж болзошгүй учраас эрсдэлтэй улс оронд тооцогдож байна. Энэ өвчлөлийг даван туулах, өндөржүүлсэн бэлэн байдлын цаг хугацаанд монголчууд маань энэ өвчнөөс сэргийлэх тал дээр төр, хувийн хэвшил, хувь хүмүүс бүгд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Гэсэн хэдий ч хариуцлагагүй үйлдэл гарч байгааг би өмнө нь ч хэлж байсан. Өнөөдөр олон хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү өвчнийг даван туулахад, энэ өндөржүүлсэн бэлэн байдлын үед өвчлөл гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахад хандив, тусламж өгч байгаад туйлын их баяртай байна. Тухайлбал, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц компанийн нийт ажилчид 9.9 сая төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлаж байна. Мөн 10 литр ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис өгсөн. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компани 5 сая төгрөг, тус байгууллагын ажилтан бүр 10, 10 мянган төгрөг цуглуулж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн. Мөн өнөөдөр бизнесмэн Давааням маань 3 сая төгрөг хандивлаж байна. Идэр төвийн хамт олон 500 мянган төгрөг хандивлалаа. Хот тохижуулах газрын Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, сонгуультнууд нь 500 мянган төгрөгийн хандив өргөхөө илэрхийлсэн. Энэхүү хандивын үйл ажиллагаа цаашаа улам өргөжиж явахаар байна. Бид бүхэн энэхүү цугларсан хандивыг иргэдээ хамгаалах, ариутгал халдаргүйтгэл хийх арга хэмжээг улам эрчимтэй явуулахад онцгой анхаарч зарцуулна. Мөн голомтод ажиллаж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, хоол унааны зардлыг шийдэхээс эхлээд зарцуулна. Бид одоо 35 мянган маск захиалсан байгаа. Түүнийхээ зардалд ч энэ хандиваас оруулна. Ингээд сэтгэлийн хандив, тусламжаа өгсөн, өгөхөө илэрхийлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад чинь сэтгэлээсээ  талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний сэтгэлийн энэхүү дэм тусламж хэрхэн зарцуулагдсан талаар ч бид эргэн  мэдээлэх болно” хэмээсэн юм.  

 

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ