БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэтийн Төөнөгөө”-гөөр Пи Ар хийхээ боль л доо
“Эрдэнэтийн Төөнөгөө”-гөөр Пи Ар хийхээ боль л доо

“Эрдэнэтийн Төөнөгөө” гэх эрхмийг  манай хотынхон андахгүй. Харин сүүлийн үеийн залуус сайн мэдэхгүй болов уу. Тэртээ 40 гаруй жилийн өмнө, аав ээж, ах дүү нарынхаа хамтаар Хөвсгөл аймгаас энд ирсэнээс хойш тэрбээр Эрдэнэт хотын жирийн нэгэн дүр төрх болсон иргэн. 

Саяхан цахим орчинд хэсэг нөхөд “Эрдэнэтийн Төөнөгөөд туслая” хэмээн уриалж, санаачлага гаргаж байх юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч эрхэм хүртэл өнөөх Төөнөгөөд бараг л хайр зарлах нь холгүй давхиж явна. Уг нь цагтаа Төөнөгөө захын нэг  жалганы улстөрчөөр туслуулаад байхааргүй өөрийгөө аваад явдаг, мөрийн нэгэн эр байсныг мэдэх нэг нь сайн мэднэ. Эрийг нас, уулыг цас дардаг хорвоогийн жамаар Төөнөгөө хөгширсөн нь үнэн. Гэхдээ түүний хөгширсэн, өвгөрсөн дүр төрх нь захын нэг хүний цахим орчинд өөрийгөө таниулах, “Lake, Share” хийлгэх гэж дагагчдынхаа тоог нэмэх гэж зүтгэж байгаа нөхдөд бол нохойд барьдаг мод биш шүү.

Уг нь Төөнөгөөд цагтаа Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт агсаны захирамжаар “Их хаадын цуваа” хороололд хоёр өрөө байр өгч байсан. Тухайн үед аймаг, орон нутгаас буюу аймгийн ЗДТГ-аас “Их хаадын цуваа” төслийг хэрэгжүүлэгч компаниас хоёр ширхэг хоёр өрөө байрыг газрын төлбөр, гэрээний биелэлт энэ тэр нэрээр авсан байдаг. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн нь тухайн үед аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан В.Сумъяасүх. Ардчиллынханы төр барьсан он жилүүд буюу саяхны 2012-2016 онд аймаг, орон нутгийн удирдлага “Их хаадын цуваа” хорооллын төслийг хэрэгжүүлэгч Чехийн компаниас хоёрхон байр л авсан байдаг. Түүнийхээ нэгийг Төөнөгөөд өгсөн. Түүнд туслах гэж байгаа бол ядаж л эхлээд харьяалагдах засаг захиргааны анхан шатны нэгжид нь ханд. Халамжийн байгууллага гэж бий. Монголын төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Түүнээс төр ажлаа хийхгүй байна, Төөнөгөөд би тусалмаар байна гэж байгаа бол түүнийгээ битгий улстөржүүл.    

Одоогийн хурган дарга нар, захын нэг улстөрчид “нүүр хагарах” гэж ядахдаа “Эрдэнэтийн Төөнөгөө”-г шүүрч аваад зураг дарж байгааг иргэд ойлгохгүй л байна. Хурлын төлөөлөгч та бүхэн үүний оронд талхаа таллан авдаг, ургамлын тосоо 50 граммаар худалдан авч байгаа гэр хорооллын иргэдийнхээ талаар, тэднийгээ нэг удаа ч гэсэн эргэж тойрвол арай өөр харагдах гээд байна.  

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ