БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Бат-Энх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна
Ц.Бат-Энх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна

Ойрын өдрүүдэд эрдэнэтчүүдийн хувьд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн талаарх мэдээлэл хамгийн их сонирхол татаж байна. Яагаад гэвэл ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших хүмүүсийн тэргүүн эгнээнд түүний нэр яригддаг. Энэ долоо хоногт хуралдсан МАН-ын Бага хурлын V хуралдаанаар эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуульд баримтлах Мөрийн хөтөлбөрөө баталсан. 

Энэ хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг өөрчилж, орны хүнийг томилох тухай яригдана хэмээн улс төрийн орчинд шуугиж байсан ч тийм зүйл болсонгүй. Гэтэл нэг их удалгүй төвийн зарим нэг мэдээллийн хэрэгслээр “Ц.Бат-Энх нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ” хэмээх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл нэг их хол явалгүй намжсан. МАН-ын даргын У.Хүрэлсүхийн шийдвэрээр сонгуульд бэлтгэх, сонгуульд намаа авч гарахын тулд зургаан ажлын хэсгийг байгуулсан ажээ. Үүнд хамгийн том, хамгийн чухал үүрэг хариуцлага, гол ачааг үүрэх төвлөрсөн арга хэмжээ, олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлагчаар Ц.Бат-Энх ажиллаж байгаа аж. Энэ ажлын хэсэг Сонгуулийн үеэрх намынхаа сурталчилгааны нээлт, хаалтыг хариуцахаас гадна нэр дэвшигчдийн уулзалт, намын даргын Монгол орныг тойрох сурталчилгааны уулзалтыг зохион байгуулах, нэр дэвшигчдийн сурталчилгааг хариуцах зэрэг үүрэг хүлээсэн байна.

Харин Сонгуулийн үеэрх ерөнхий удирдлага, зохион байгуулалт хариуцсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хууль эрх зүй, аюулгүй байдлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хэвлэл мэдээлэл Пи-Ар хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар томилогджээ. Мөн Нийслэл хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар, Санхүү хариуцсан Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажиллаж байна.  

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ