БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хавдрын өвчнийг эрт илрүүлэх үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийнэ
Хавдрын өвчнийг эрт илрүүлэх үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийнэ

Орон нутагтаа Хавдрын өвчнийг эрт илрүүлэх, үзлэг оношилгооны чанарыг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Эрдэнэтийн эмч” төрийн бус байгууллага, Медипас эмнэлэг хамтран үнэ төлбөргүй үзлэг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

 УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал болон албаны хүмүүс оролцлоо.

 “Эрдэнэтийн эмч” ТББ-аас санаачилж орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж элэгний хавдрыг эрт оношилж, эмчлэх төслийг аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж байсан юм. Иймд 2016 оноос хойш хэрэгжиж буй “Элэг бүтэн Монгол”, “Элэгний вирусгүй Эрдэнэт хот”, “Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөрүүдийн үргэлжлэл болгон уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ажээ.   Үзлэгийг Хавдар Судлалын Үндэсний Төвөөс нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд ирж Орхон аймгийн эмнэлгийн байгууллагуудтай хамтарч ажиллах юм. Мөн энэ удаагийн үзлэг, оношилгоо Медипас эмнэлгийг түшиглэн хийгдэх бөгөөд энэ сарын 21-ээс  10-р сарын нэгнийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн дээрх хугацаанд хөнгөвчлөх эмчилгээний талаар БОЭТ-ийн эмч, сувилагч нарт ХСҮТөвийн эмч нар ажлын байран дээр нь сургалт өгөх юм байна.

      Орхон аймаг дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2016 оноос хойш 3000 гаран иргэдийг анхдагч хавдарын үед нь илрүүлсэн байна. Өнгөрсөн жилийн хувьд элэгний хавдрыг голчлон үзэж байсан бол энэ удаа элэг цөс нойр булчирхай, эрүү, нүүр, толгой,  хүзүү, шүлсний булчирхай болон бамбай булчирхай, эмэгтэйчүүдийн хортой болон хоргүй хавдрууд, цээжний хөндий, хоол боловсруулах буюу ходоод бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх ажээ.

       Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд B C вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд нийт 72000 хүн хамрагдахаас 52000 хүн хамрагдаж одоогийн байдлаар 70 гаран  хувьтай хэрэгжиж байна. Үүнээс B вирус илэрсэн 4200, C вирус илэрсэн 3800 иргэн байна.Орхон аймаг энэхүү B, C вирус илрүүлэх улсдаа нэг дүгээр байранд явж байгаа. 2020 оны эхний хагас жилийн байдлаар даатгалгүй 10 мянган иргэнийг B, C вирусын шинжилгээнд хамруулж илэрсэн иргэдийг эмчилгээ хийж байна.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ