БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Идэр насны залуус халдвар авч байгаа нь олон талын эрсдэлтэй
Идэр насны залуус халдвар авч байгаа нь олон талын эрсдэлтэй

Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар манай улсын төмөр замын дагуух 5 аймаг, Улаанбаатар хот болон Архангай аймагт КОВИД-19-ийн өвчлөл бүртгэгдэж, төмөр замын дагуух бүс нутгаас нэг аймаг руу голомтын хүрээ тэлсэн байна. Манай улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн өвчлөлийн насны бүтцийг харахад 30-39-насны залуучууд илүүтэй өвчилжээ.

Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 20-49 насныхан өртөж байгаа нь олон нийтийн дунд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэйг харуулж байна. 

Коронавирусийн халдвар иргэдийн дунд тархах эрсдэл өндөр байгааг автобусны жолоочийн кэйсээс харж болно. Ялангуяа, манай улсад хүн хоорондын зай барихгүйгээс халдварт өртөх тохиолдол дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг ЭМЯ мэдээлсэн. Иймд хүн хоорондын зай барьж, амны хаалтаа тогтмол зүүж, халдварт өвчнөөс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.  

Сэлэнгэ аймгийн  Онцгой комиссын 6-ны мэдээллээр 4 тохиолдол нэмж илэрч Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 201 болсон юм. Хамгийн өндөр халдвар нэг дор бүртгэгдсэн Сэлэнгэ аймгаас харахад идэр насныхан илүү өвчилж байгаа аж. Сэлэнгэ аймагт батлагдаж байгаа тохиолдлуудаас харахад Covid-19 халдвар нь  архаг хууч өвчтэй, өндөр настан болон биеийн дархлаа сул иргэдэд хурдан хугацаанд илэрч байна. Харин идэр насныханд 2-3 дахь давтан шинжилгээгээр 10-20 хоногт  халдвар илэрч байгаа нь хамгийн анхаарал татаж байна. Орхон аймагт бага насны хүүхдүүдэд халдвар бүртгэгдсэн нь олон тохиолдсон. Короновирусын халдвараар хүүхэд, залуучууд олноор өвчилж байгаа нь тэдний эрүүл мэндэд суурь өвчлөл үүсэх магадлалтай гэдгийг эрдэмтэн судлаачид бичиж байна. Хамгийн ноцтой үр дагавар нь бие эрүүл залуу хүний халдварын илрэх хугацаа 2-3 удаагийн давтан шинжилгээний дараа 20 дахь хоногтоо илэрч байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэлтэй байгаа аж.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ