БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Соёлчхүү даргын минь сураг байна уу
Д.Соёлчхүү даргын минь сураг байна уу

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлхүү эзгүй байна. Түүнийг сурагласан, сураг ажиг тавьсан эрхмүүд ч цөөнгүй дуулдана.  

Тэрбээр шүүгчийн захирамжаар “Шүүхийн үийдвэр биелүүлээгүй” гэдэг шалтгаанаар 3 сар ажлаасаа түдгэлзээд байгаа гэнэ. Үнэхээр иргэдэд, хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл алга. Зарим нэг дарга нараас асуухаар “Чишш... Д.Соёлчхүү дарга уг нь Эрдэнэтэд байгаа. Ажлаа хийхгүй байгаа. Шүүхээс л хориглосон. Илүү дэлгэрэнгүй бол болохгүй” гээд шивнэх шахам ярих.

Гэтэл жилийн эцэс болоод санхүү, гүйлгээний хуудсан дээр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү гээд гарын үсгээ зураад, тамгалсан цаас энд тэнд харагдана. Эндээс харвал Д.Соёлчхүү дарга маань гэрээсээ ажлаа хийж, албан өрөөндөө тухлах арай болоогүй байгаа бололтой. Өрөөнийх нь хаалган дээр албан тушаалын нэр, хяаг нь байна. Коронагийн үед төрийн албан хаагчдын 70 хүртэлх хувийг нь гэрээсээ, онлайнаар ажлаа хийхийг УОК үүрэгдсэн. Энэ дагуу Д.Соёлчхүү дарга гэрээсээ онлайндаж байгаа юм болов уу. Уг нь манай дарга ч тийм амархан юмны ард нуугдаад, зайгаа бариад суух хүн бишсэн.

“Мэргэжлийн хяналтынхан хуушуурын гуанзыг дампууртал торгохоос өөр ажил хийдэг үү”, “Амарзаяад арга хэмжээ авъя, арай дэндлээ”, “Чамд арга хэмжээ авна, битгий гомдоорой, Бат-Амгалаан” гэж ирээд л ширүүхэн, шулуухан авдагсан. Тамгын газрынхан гэлгүй аймаг, орон нутгийн төрийн байгууллагын дарга нарт ч Д.Соёлчхүү дарга чангахан жавтий хүртээчихдэг. Тэд ч үнэндээ зарим тохиолдолд Тамгын даргаас “жавтий хүртэх” ажлыг өөрсдөө хйидэг л дээ.

Харин Д.Соёлчхүү дарга эргэн ирэх эрх зүйн боломжгүй хэмээн аймгийн ИТХ дахь улс төрийн сөрөг хүчний зарим хүн тайлбарлаж байна. “Шүүгчийн шийдвэрээр 3 сар ажлаас түдгэлзүүлнэ гэдэг чинь ял авсан гэж ойлгогдоно. Тиймээс төрийн албанд ял шийтгэлтэй хүн ажиллах ямар ч боломжгүй. Д.Соёлчхүү эргэж ирэх ёсгүй” гэж тайлбарлах. Хэвлэлийнхэн хуульч биш учраас үүнд тайлбар өгөх нь илүүц. Харин нутгийн удирдлагын ордон дотроо л нэгдүгээр хүнд тооцогдох Д.Соёлчхүү дарга ямар ч гэсэн одоогоор  эзгүй байна.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ