БЯМБА
2025.12.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэний танхимыг “хэлд оруулсан” Д.Доржпүрэвт талархаж байна
Иргэний танхимыг “хэлд оруулсан” Д.Доржпүрэвт талархаж байна

 Манай аймгийн ИТХ-ын дэргэд Иргэний танхим ажилладаг. Сүүлийн жилүүдэд эл хульхан, хаа нэгтээ Хэвлэлийн бага хурал хийнэ. 

Ихэнхдээ аймгийн Сонгуулийн хороо, аймгийн Онцгой штаб Иргэний танхимыг эзэгнэдэг. Уг нь тэрхүү танхим 2012-2016 оны үед байнгын ажиллагаатай, иргэдийн хөлд дарагддаг байлаа. Мөн хариуцсан ажилтантай байсныг хэвлэлийнхэн гэрчилнэ. Нэг удаагийн хэлэлцүүлэгт сэтгүүлч миний бие оролцож байлаа. Тэр үед нийтийн тээврийн асуудлаар нэлээн хэдэн удаагийн хэлэлцүүлэг явуулж байсан. Харин 2016-2020 оны аймгийн ИТХ-ын үед энэ танхим иргэдийн өмнө хаа нэгтээ л онгойсон байх. Тэгвэл энэ лхагва гарагт  аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Доржпүрэвийн санаачилгаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас Хүрэнбулаг багийн орон сууцны зарим байрны хогийн цэгтэй холбоотой иргэд, оршин суугчдын тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ. Иргэдийн төлөө байгуулсан Иргэний танхимаас тэдний дуу хоолойг төрд хүргэх гүүр болох эхлэл тавигдаж байна. Төлөөлөгч Д.Доржпүрэв ийнхүү Иргэний танхимыг “хэлд оруулсан”-д иргэд талархах нь аргагүй.  

        Хэлэлцүүлэгт Хүрэнбулаг багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, тус багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон байна. 

Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын тоо их бөгөөд тусдаа хогийн цэг байдаггүй. 4-26, 27-р байрны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг  “Амгалан оршихуйн ордон”, “Гэр бүлийн ордон” , “Молор эрдэнэ” зочид буудал, ерөнхий боловсролын 4-р сургууль, Onyx, Loft зэрэг аж ахуйн нэгж байгууллага нь хог хаягдлаа орон сууцны байрны ахуйн хог хаягдал хаях зориулалттай хогийн цэгт хаяж, Хот тохижуулах газар сард нэг удаагийн давтамжтайгаар ачдаг ажээ. Аж ахуйн нэгж байгууллагаас гарсан хоол, хүнс, архи согтууруулах ундааны шил лааз зэрэг хог хаягдал нь хогийн цэгт багтахгүй, амархан муудаж, эвгүй үнэр гаргах зэрэг нь 4-26, 27-р байрны иргэдэд хүндрэлтэй байдаг ажээ.

   Мөн хоёрдогч түүхий эд цуглуулдаг, гэр оронгүй, тэнэмэл иргэд хог тараах, хогийн цэгт хоноглох зэрэг асуудал нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг талаарх саналаа багийн ажлын албанд уламжилж байжээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл болох 4-27-р байрны иргэн н.Баянмөнх хогийн цэгийг цоожтой болгох санал гаргасан бол иргэн н.Алтантуяа, н.Үүрийнтуяа нар хувийн аж ахуйн нэгж байгууллагууд тусдаа хогийн цэг байгуулж, орон сууцны байрны хогийн цэгт хог, хаягдлаа хаяхыг болиулах санал гаргалаа. Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн адил саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хог цэгийн зураг, байршил зэргийг тодорхой зааж өгөхийг төрийн байгууллагуудаас хүслээ. Ийнхүү Иргэний танхимыг хэлд, хөлд оруулсан төлөөлөгч Д.Доржпүрэвт иргэд ам сайтай байна. Цар тахлын өнөө үед иргэд гэрээсээ, цахимаар иргэнд хамаатай асуудлаар хэлэлцүүлэгт орж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог гэдгийг төлөөлөгч Д.Доржпүрэвийн үйл хэрэг харуулж байна.  

 Тус хэлэлцүүлгээс ААНБ, оршин суугчдын хогийн цэгийг салгах, тохирсон хогийн цэг байгуулах саналыг бичгээр Орхон аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ