БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
4-Р САРЫН 30-НЫ ӨДРӨӨС ХОЙШ НИЙТ 36504 ТУН ВАКЦИН ХИЙГЭЭД БАЙНА
4-Р САРЫН 30-НЫ ӨДРӨӨС ХОЙШ НИЙТ 36504 ТУН ВАКЦИН ХИЙГЭЭД БАЙНА

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. 

Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа.

            Хуралдааны эхэнд аймгийн ЗДТГ-ын 70353511 дугаар утсанд иргэдээс ирсэн санал гомдолтой танилцав. Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлэлцлээ.

            Түрээсийн орон сууцнаас орлого төвлөрүүлж дараагийн ээлжийн орон сууц барих талаар судалж үзэхэд 2020 онд Дэнж багийн 40 айлын орон сууцнаас 79,7 сая төгрөг, 315 айлын орон сууцнаас 377,5 сая төгрөг, нийт 457,2 сая төгрөгийн орлого төвлөрчээ. 2021 онд Дэнж багийн 40 айлын орон сууцнаас 79,7 сая төгрөг, ТОСК-ийн 315 айлын орон сууцнаас 150,0 сая төгрөг нийт 229,7 сая төгрөг төвлөрөхөөр байна.

            “ЭДЦС” ТӨХК-ийн өргөтгөл баригдаж байгаа газарт Аймгийн Засаг даргын "Газар албадан чөлөөлөх тухай" 658 дугаар захирамжийн дагуу "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн зүүн талд зөвшөөрөлгүй баригдсан "Эрдэнэт оргил" ХХК-ийн сендвичин барилгыг албадан буулгах ажлыг зохион байгуулсан талаар өмнө мэдээлж байсан. Олон улсын хөрөнгө оруулалттай төслийг саатуулаад байсан тус объектыг албадан буулгахад гарсан зардлыг тухайн компаниар нөхөн төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

            Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт хамрагдах иргэдэд эхний ээлжинд 50-иас дээш насны иргэдээ хамруулахаар өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан мэдээлэл өгч 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 7 цэгээр дамжуулан хийж эхлэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс 15 цаг хүртэл нэмэгдүүлж хөдөлгөөнт 5 цэг ажиллуулж, дархлаажуулалт хийх цагийг 7:00-21:00 цаг хүртэл сунган ажиллаж байна. 4-р сарын 30-ны өдрөөс хойш 23301 иргэнд 1-р тун, 13203 иргэнд 2-р тун нийт 36504 тун вакцин хийгээд байгаа аж.

Шуурхайгаас орон сууцнуудын орц подволын шавж устгал, ариутгалын ажлыг зохион байгуулах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ