БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” дахиад л татвар төлөгчдөө итгэлтэйгээр манлайлав
“Эрдэнэт үйлдвэр” дахиад л татвар төлөгчдөө итгэлтэйгээр манлайлав

Тэнгэрийн дор төрсөн бол татвар төлөх нь бас үнэн хэмээдэг. Монгол улс энэ жил ”Таны төлсөн татвар Тахлыг давах эм” уриатайгаар татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Татварын Ерөнхий газраас Монгол улсын шилдэг татвар төлөгч байгууллага, иргэнийг шалгаруулсан. Татварын Ерөнхий газрын гаргасан мэдээллээс харвал улсын татварын орлогын дийлэнхийг уул уурхайн компаниуд бүрдүүлжээ.

Цар тахал хийгээд цаг үеийн талаасаа яах аргагүй уул уурхайн салбарынхан энэ цагт ачааны хүндийг нуруун дээрээ үүрч байгаа. Тэдний манлайд “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид итгэл төгс жагсаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2020 оны татварын жилд нийт 752.6 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Эрдэнэтийн уурхайчдын араас “Эрдэнэс таван толгой”-нхон 461.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Гуравдугаарт “Оюутолгой” компани 350.7 тэрбум, “АПУ” компани 139.6 тэрбум, “Энержиресурс” 131.6 тэрбум, “Болд төмөр Ерөө гол” компани 77.7 тэрбум, “Спирт бал бурам” компани 77.5 тэрбум, “Ти Жи Ви Си Өү” компани 80.8 тэрбум, “Хүрэн толгой коал майнинг” компани 54.6 тэрбум, “Таван толгой” 60 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар нэрээр төвлөрүүлсэн. Шилдэг 10 аж ахуйн нэгжийн 8 нь уул уурхайн салбарынхан байна.

Эрдэнэтийн уурхайчдын төвлөрүүлсэн 752.6 тэрбум төгрөгийн татвар цар тахлын хүнд цагт Монголын эдийн засагт судас тариа лугаа адил дэм болж байгаа. Дээр нь манай Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим ах ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, уур, ус, хогны мөнгөний төлбөр болох 750 гаруй тэрбум төгрөгийг дааж байгаа. Зарим нэг улстөрчдийн нэрлэдэг “саалийн үнээ” болох Эрдэнэт үйлдвэр цар тахлын энэ хүнд цагт Монголчуудын итгэл найдварын, эдийн засгийн гарц гаргалгаа болж байна. Дээр нь нэмээд хэлэхэд Татварын Ерөнхий газрын гаргасан “2020 онд Хамгийн их ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгж” номинацийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 666.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.  

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ