БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тусгаарлагдсан болон, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс санал авах бэлтгэлийг хангана
Тусгаарлагдсан болон, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс санал авах бэлтгэлийг хангана

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн  15.00 цагаас цахимаар хуралдлаа.  Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. 

Засаг даргын өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөдсөн үүргийн дагуу ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон төслүүд болох 1000 айлын орон сууц, захын гэр хорооллууд руу инженерийн шугам сүлжээ татах, авто вокзал шинээр барих гэх мэт ажлын зураг төсвийг гаргах ажлын хэсэг байгуулагджээ. Түүнчлэн гэр хорооллын Их залуу, Уртын гол багт орон сууцны барилгууд барихаар төлөвлөсөн газарт шугамын трассыг гаргаж, шугам сүлжээний техникийн нөхцөл авч, ажлын зураг төсөл боловсруулах даалгавар боловсруулан батлуулж, ус дулаан дамжуулах төв болон гадна дулаан цэвэр усны шугам барих ажлын зураг төслийг боловсруулсан байна.

 

Мөн Орхон аймгийн Авто тээврийн төв дээр автомашины улсын үзлэгтэй холбогдуулан иргэдийн дараалал ихээр үүсээд байсан тул аймгийн удирдлагуудын зүгээс Авто тээврийн үндэсний төвд хүсэлт тавьснаар нэг бүртгэгчийн орон тоог нэмж батлуулснаар 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр бүртгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо. 

Хотын захирагчийн албанаас болзошгүй аваарын зардлаар 3 цэцэрлэгийн дээврийн засварыг хийлгүүлж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 60 хувьтай байна. 

Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагуудын зүгээс хэдэн хэдэн үүрэг даалгаварыг өглөө. 

Үүнд, МУ-ын Засгийн газрын 152-р тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үеэр короновируст халдварын улмаас тусгаарлагдсан болон, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс санал авах ажлын бэлтгэлийг хангах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялуулан чанартай зохион байгуулах, сургууль цэцэрлэгийн бүс орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, хяналтын камерийг байрлуулах цогц зураг төсөв боловсруулах, хотын ногоон бүсийн эзэнгүй дүүргийн хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх зэрэг үүрэг даалгаварыг холбогдох байгууллагуудад өглөө.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ