МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу энэ онд засвар хийсэн ч хана цуурч, шал цөмөрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу энэ онд засвар хийсэн ч хана цуурч, шал цөмөрчээ

      Орон нутгийн төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр баригдсан 680 хүүхдийн багтаамжтай сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилгын хана цуурч, шал нь цөмөрч ашиглалтаас гарлаа. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд сурагч багачуул хөл хөөрцөг болж мөнгөн хонхны дуу цангинаж эхлээд хоёр ч хонолгүй хичээлийн байрны баруун урд жигүүрийн хананд цууралт өгч, шал нь цөмөрч өнөөдөр 680 гаруй хүүхдүүд танхимаар биш цахимаар хичээллэж байна.

     Сургуулийн барилгыг “Урагшлах” ХХК барьж 2017 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтад хүлээн авчээ.  “Урагшлах” компани өөрийн хөрөнгөөр 2019, 2020 онд засварын ажил хийсэн аж. Хамгийн сүүлд 2021 оны зургаадугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу “Урагшлах” компани  сургуулийн барилгад ээлжит засварын ажлаа хийсэн байна. Ингэхдээ зарим даацын бус ханыг буулган шинээр өржээ. Есдүгээр сарын 2-нд “Тас” хийх чанга чимээ гарц хана цуурч, шал цөмөрчээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагч Сургуулийн тусгаарлах ханануудын доор нь ус алдаж, суурь нь суусан байна. Доод талд нь байсан инженерийн шугамнаас ус алдаж, суурь хөрс нь суусан гэсэн дүгнэлт гаргажээ.  

Өнөөдрийн байдлаар 17 дугаар сургуулийн бага ангийн хичээл цахимаар орж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадоржоор ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийн зүгээс “Урагшлах” компанийн удирдлагатай холбоо барьсан авч одоогоор ахиц алга дуулдана. “Урагшлах” компанийнхан “Өөрсдийн зүгээс газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцана. Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна” гэсэн хариуг албан бусаар өгөөд байгаа гэнэ. Энэ бүхнээс харвал  “Урагшлах”-ын удирдлагуудтай утсаар ярилцахаас хэтрээгүй байна.

Манай аймагт төрийн ажил нэг иймэрхүү муур хулгана болсон байдалтай сууна. Орон нутгийн татвар төлөгчдийн 2.1 тэрбум төгрөгөөр цэцэрлэг бага сургуулийн цогцолборын барилгын ажил баригдаж эхлэхэд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны инженерүүд хяналт тавьж байсан. Төрийн хяналт нэг иймэрхүү байгаа нь харагдана. Нөгөө талдаа 17 дугаар сургуулийн захирал удирдлага ч бодит нөхцөл байдлын талаар холбогдох албаныханд мэдээлэл тааруу өгсөн байх. Сургуулийн захирал нь өөрчлөгдөөд 3 жил гаруй болж байхад өнөө хэр үүрэг гүйцэтгэгчтэй байгаа. Тэрхүү үүрэг гүйцэтгэгч нь бага ангийн багш аж. Нөхцөл байдлын өрнөлөөс ажиглахад дарга нар, хяналтын байгууллага, сургуулийн удирдлага бүх бурууг “Урагшлах” компани руу чиглүүлэх, түлхэх хандлагатай байна. Тэгвэл төрийн мэргэжлийн байгууллага, татвар төлөгчдийнхөө мөнгөнд хэрхэн хяналт тавьдаг вэ. Мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажилладаг вэ гэдэг асуулт гарч байна.

Албан бус зарим мэдээнээс харвал сургуулийн өмнөх захирал Д.Болдсүхийн үед ашиглагч байгууллагын хувьд сургууль шалан доогуурх шугам хоолойноос их хэмжээний ус алдуулсан байх талтай. Их хэмжээний ус алдсанаас сургуулийн барилгын шаланд суулт өгч, хана цуурсан байж болзошгүй гэсэн байр суурь ч дуулдана.   

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА