БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Мөнхбат: 1973-2021 оны хооронд Орхон аймгийн агаарын температур 1.8 хэмээр дулаарчээ
Д.Мөнхбат: 1973-2021 оны хооронд Орхон аймгийн агаарын температур 1.8 хэмээр дулаарчээ

“Ногоон Эрдэнэт” зөвлөгөөнд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна

“Ногоон Эрдэнэт” зөвлөгөөнийг хамтарч зохион байгуулж буй болон  үнэтэй санал санаачилга, зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, төр болон хувийн хэшлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл та бүхэндээ аймгийн ИТХ-ын байгууллагын өмнөөс мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эх дэлхий, байгаль орчноо хайрлан, түүнтэй зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлийг бууруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ-ын хүндэт индэр дээрээс санаачлан өрнүүлсэн нь Монголын төдийгүй төв, зүүн Азийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн глобаль бодлого болсоон гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газар бүх ард нийтээрээ дэмжин хүлээн авч “Тэрбум мод” тарих ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, үр дүнгийн асуудлаарх  бэлтгэл ажил орон даяар ид өрнөж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд  манай Орхон аймагт 20.0 сая мод тарьж ургуулан байгалийн унаган төрхийг сэргээн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, таримал ой байгуулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжиж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 18.0м2-д хүргэж, агаарын чанарыг сайжруулж, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Ээлжит VII хуралдааны 02 дугаар тогтоолоор “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг 2030 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан. 

      Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, танин мэдүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг ихээхэн ач холбогдолтой. Зөвлөгөөнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талын байгууллагууд оролцож байгаад талархаж байна. Ялангуяа өнөөдрийн хэлэлцүүлэгт Байгаль, орчин аялал жуулчлалын яамны удирдлага өндөр ач холбогдол өгч оролцож байгаад бид ихэд олзуурхаж байна. Орхон аймгийн хувьд нэг км.кв талбайд 115 хүн ногддог ба энэ нь улсын дунджаас хүн амын нягтралаараа 59.4, хангайн бүсийн дунджаас 78 дахин их, нийт айл өрхийн 61 хувь нь гэр хорооллын багуудад амьдарч байгаа  зэрэг нь агаар болон хөрсний бохирдлын гол нөхцөл шалтгаан болж байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй цагаан тоос нь орон нутгийн иргэдийн сэтгэлийг зовоосон асуудлын нэг хэвээр байна. Дэлхийн дулааралтай холбоотой Орхон аймгийн агаарын дундаж температур 1973-2021 оны хооронд 1.8 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ, эрчимшил, төрөл нь өөрчлөгдөж, улмаар байгалийн аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь Та бид энэ асуудалд анхаарал хандуулах зүй ёсны шаардлага гарч ирсэний илрэл юм.  Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны үр дүнг өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааны нэн тэргүүн шалгуур үзүүлэлтийн нэг болгож ажиллахыг бүх байгууллагын удирдлагуудад уриалж байна. Хүн бүрийн чин сэтгэл шингэж асар их хүчин чармайлт, хөрөнгө мөнгөөр бий болсон мод бут, ногоон байгууламжаа алхам тутамдаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байхыг Эрдэнэтчүүд Та бүхэндээ уриалж байна аа.

Зөвхөн нэг хэсэг нь л хийх биш нийтээрээ гар бие оролцон хийх замаар ажиллацгаая !!!

Зөвлөгөөнөөс гарах санал санаачилга, гэрээ хэлэлцээрүүд үр дүнтэй байхын ерөөл өргөж Зөвөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье!!!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ