ДАВАА
2025.09.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ч.Батсүх: N95-ыг бид 2500 төгрөгөөр үйлдвэрлэж байна, гэтэл...
Ч.Батсүх: N95-ыг бид 2500 төгрөгөөр үйлдвэрлэж байна, гэтэл...

           Цар тахлын үед амны маскны наймаагаар худалдаачид гэхээсээ илүүтэй төрийнхөн илүү хөлжсөн.  Бүр цагаандаа гарч Эрүүл мэндийн яам N95 маскыг ширхэгийг нь 20 мянган төгрөгөөр худалдан авч байгаа тухай цахим орчинд нэг хэсэг шуугисан даа. Тэгвэл Эрдэнэтэд N95-аас ч дутахгүй маскыг үйлдвэрлэдгийг бид мэднэ.  “Мөнхийн цагаан жим” маскны үйлдвэрийн захирал Ч.Батсүх “Манай үйлдвэрийг байгуулагдахаас өмнө маск 3.1-3.2 ам.долларын үнэтэй байсан. Өнөөдөр бид нэг ширхэг маскыг 2500 төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх боломжтой. Үйлдвэрт маск байгаа юу, хэрэгтэй юу гэдэг талаас нь харвал хүн бүхэн тийм гэнэ. Гэтэл Тендэрийн хуулиар бидэнд боломж үнэхээр хомс байна. Тогтвортой нийлүүлэлтийн гэрээ хийвэл манай үйлдвэрт төдийгүй Эрдэнэт үйлдвэрт ч ашигтай. Гэтэл одоо N95 маскыг урдаас 5000 төгрөг түүнээс илүү үнэтэй оруулж ирээд төрд шахаад байна. Бидэнд боломж олговол хариуд нь маскандаа чанар, тогтвортой үнийн саналыг үйлдвэрийнхэнд нийлүүлэхэд бэлэн байна” хэмээсэн юм.

“Мөнхийн цагаан жим” үйлдвэрийн маск Эрдэнэт үйлдвэрт 2014 оноос нийлүүлэгдэж эхэлсэн ч хязгаарлагдмал хэмжээнд, Тендэрийн хуулийн заалтын дагуу өдөр өнгөрөөсөн байдалтайгаар нийлүүлэгддэг аж. Харин тогтвортой байдлын гэрээний дагуу дор хаяж 3 жилийн хугацаатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллавал маскны үйлдвэрийнхэн бага гэлтгүй олон асуудлаа шийдэх боломж байгааг энэ үеэр онцолсон юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн “Энэ үйлдвэрт анх удаа зочилж байна. Үнэхээр сайн маск хийдэг юм байна. Маск үйлдвэрлэж байгаа шат дамжлагыг эхнээс нь үзлээ. Ганц нэгхэн дамжлага гар аргаар бусад нь автомат болжээ. Маскны хамгийн чухал эд эс болох голд нь байх клапн буюу хаалтны хувьд үнэхээр мундаг юм байна. Энэ мэт Эрдэнэтийн, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд Тогтвортой байдлын гэрээ ч юм уу өмнө яригдсан 2+1 байдлаар Тендэрийн хуульд өөрчлөлт орвол үйлдвэрлэгчдэд маш их тус дэм болох юм байна. Энэ талаар нь УИХ-ын эрхэм гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут та бүхэн анхаарч, ажиллаж өгөөрэй. Хууль тогтоомжид өөрчлөлт орвол Эрдэнэт үйлдвэр, уурхайчин бид орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжихэд бэлэн байгаа шүү” гэлээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА