БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Мөнхбат: Асуудал дэвшүүлсэн төлөөлөгчидтэйгээ хамт “Эрдэнэт-Ус”-д 7 хоног ажиллая
Д.Мөнхбат: Асуудал дэвшүүлсэн төлөөлөгчидтэйгээ хамт “Эрдэнэт-Ус”-д 7 хоног ажиллая

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганзориг, Д.Ганболд, Д.Мөнх-Од, С.Юмэнхүү, Д.Энхзориг, Э.Эрдэнэбаяр нар “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨ компанийн цэвэр бохир усны үнийн нэмэгдлийн талаар иргэдэд бодитой үнэн, зөв мэдээлэл хүргэх, үнэ нэмэх асуудлыг хуйвалдааны зармаар хийсэн үү, иргэдээсээ энэ талаар асуусан санал асуулга нь хэр зэрэг үнэн байсан зэрэг олон асуудлаар мэдэх эрхийнхээ хүрээнд ажиллаж байгаа. Өнөөдөр аймгийн ЗДТГ-т цэвэр, бохир усны үнийн нэмэгдлийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн. Аймгийн ИТХ-ын дээрх нэр бүхий төлөөлөгч болон аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нар оролцов.

Хэлэлцүүлэг эхнээсээ л халуухан өрнөсөн. Иргэдийн төлөөллийн хувьд ч аймгийн ИТХ-ын нэр бүхий дээрх төлөөлөгч нар ч энэ удаагийн Хэлэлцүүлгээс тодорхой шийдэлд хүрнэ гэж ойлгож, найдаж байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлэлцүүлгийн үеэр “Үнэ нэмэх, хасах  асуудлыг би ганцаараа шийддэггүй. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн зөвлөл ажилладаг. Эрдэнэт хот бол усны алдагдал ихтэй. Харин ч Эрдэнэт үйлдвэртэй ярьж хөөрч байгаад тодорхой хэмжээнд асуудлыг нааштай тал руу нь чиглүүлж байна. Би энд шийдвэр гаргахгүй” гэсэн юм.

Үдээс өмнө 3 цаг 40 минутын турш үргэлжилсэн хэлэлцүүлэг тодорхой шийдэл гаргалгүй, цэвэр бохир усны үнэ нэмсэн асуудлыг нэг тийш нь шийдэлгүй нээлттэй орхисон асуудалд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат  өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энэ асуудал үүгээр дуусахгүй. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 28-ны орчим хуралдана. Энэ хуралдаанд Эрдэнэт-Усын үнийн нэмэгдлийн талаар дахин ярилцана. Асуудалд анхаарлаа тавьж ажилласан нэр бүхий төлөөлөгч нартаа баярлалаа. Асуудал дэвшүүлсэн төлөөлөгчидтэйгээ хамт Эрдэнэт-Ус компанид 7 хоног ажиллая. Нөхцөл байдалтай нь танилцая. Үүнээс гадна Эрдэнэт-Усынхан өнөөдрөөс эхлэн хотынхоо бүх хэрэглэгч нэг бүртэй утсаар ярьж мэдээллээ хүргэ. Үйл ажиллагааныхаа талаар иргэдэд байнга мэдээлэл өгч ажилла. Хэвлэл мэдээллээр зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Эрдэнэт-Усын инженер Содномжамц гэдэг хүн иргэдийн дунд явуулсан судалгаагаар цэвэр бохир усны үнэ нэмэхийг 70 хувь нь дэмжсэн гэж буруу мэдээлэл өгснөөр өнөөдөр ийм байдалд хүрсэн. Эрдэнэт-Ус телевизын татвар, СӨХ-ын хураамж хүртэл 5 үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Иргэдэд өгч байгаа тасалбар дээрээ СӨХ тэдэн төгрөг, телевиз ийм мөнгө, хогны мөнгө, цэвэр усны мөнгө гээд нарийн гаргаж өг. Хамгийн сүүлд үнийн дүн тэдэн төгрөг гээд нэг тоо тавьчихдаг байдал чинь иргэдийг бухимдуулж байна” гэлээ.    

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ