БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого болно
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого болно

Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 2020 онд явуулахаар Засгийн газрын тогтоол гарсан ч дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас 2 удаа хойшилсон байдаг. Тэгвэл энэ жил төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллого орон дяаар болх гэнэ. Энэ ажилтай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн ЗДТГ, Орон нутгийн өмчийн газраас хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэг тооллого” сургалт зохион явууллаа. Сургалтад аймгийн Засаг дарга С.Батжаргал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, мэргэжилтэн албан хаагчид оролцлоо. Энэ удаагийн Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын зорилго нь

*** Хөрөнгийн чанар байдал, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх,

*** Засгийн газрын шийдвэр, аргачлалын дагуу хийсэн дахин үнэлгээний дүнгээр гарсан зөрчил дутагдлыг арилгасан байдлыг хангах,

*** Тооллогын дүнгээр төрийн болон орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулахад чиглэсэн байна.

Сургалтын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал “Монгол Улсын Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсанаар орон нутаг өөрийн гэсэн өмчтэй болох эрх зүйн орчин бүрдсэн. 1997 онд төрийн өмчийн тооллогыг улс орон даяар анх удаа зохион байгуулж, аймаг, нийслэлийн өмчлөлд эр хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын 29 дүгээр  тогтоол 1999 оны гуравдугаар сард гарч байв. Ингэснээр манай аймаг 61 байгууллага 11.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө төрийн өмчлөлөөс орон нутгийн өмчлөлд шилжин ирснээр өөрийн мэдлийн өмч хөрөнгөтэй түүнийгээ захиран зарцуулах эрхтэй болсон” гэлээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймаг орон нутгийн төсөвт 99 байгууллага 473.9 тэрбум төгрөгийг хөрөнгөтэй гэж бүртгэгджээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор баталсан журам, маягт зааврын дагуу үнэн зөв бөглөж, түргэн шуурхай явуулж дүн мэдээгээ ирэх зургадугаар сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эрхэлсэн анхны жилийн IY  улиралд багтаан 4 жилд нэг удаа Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын тооллогыг явуулна гэж заасны дагуу зохион байгуулж байна. 2016 онд явагдсан тооллогоор нийт 6086 хуулийн этгээдэд нийт 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологджээ.

Орон нутгийн Өмчийн газраас аймгийн хэмжээний төр, төсвийн байгууллагын удирдлага, нягтлан няравуудад кориулсан нэгдсэн сургалтыг “Уурхайчин” соёлын ордны их танхимд зохион байгуулсан юм. Харин үдээс хойш аймгийн ЗДТГ, Татварын хэлтэс, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани зэрэг 4 газарт мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ