ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.Алтанхуяг амаа хамхивал "амьд үлдэнэ" гэв үү?!
Н.Алтанхуяг амаа хамхивал "амьд үлдэнэ" гэв үү?!

Хөгжлийн банкийг тоносон хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. УИХ-аас ч арав гаруй гишүүнтэй ажлын хэсэг томилогджээ. Энэ зөв. Дам утгаараа, улсын хөгжлийн томоохон төслүүдийг гацааж, хөрөнгийг нь завшсан этгээдүүдэд хууль хатуурхах  ёстой юм. Гэхдээ ийм эх оронч сэдлийг далимдуулаад улс төрийн захиалгат өшөө авалт явагдаж болохгүй. Хэд хоногийн өмнө, Хөгжлийн банкны хэрэгт холбоотой байж болзошгүй улстөрчдийн нэр албан ёсоор зарлалаа л даа. Тэгсэн чинь “тооны дотор үсэг” цохиж явах юм. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны зээлд холбоотой гэлээ. Хамгийн сонирхолтой нь  түүнийг Д.Эрдэнэбилэгийн гэх “Кью Эс Си” ХХК-д давуу байдал олгож, зээл өгсөн гэв. Зарим цахим сайтаар лут лут “эрэн сурвалжлах” нэвтрүүлэг хийгээд цацаж байх юм. Зардал нэлээд гаргаж байна. Ихээхэн ач холбогдол өгч буй бололтой. 

            Тэгээд цаашаа “Улсын ерөнхий прокурор удахгүй УИХ-ын Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулахаар                     бэлдэж байгаа” гэх агуулгатай мэдээ тараав. Тэр нь бузгай зохион байгуулалттай хийгдэв. 

Ер нь бол Н.Алтанхуягийг яагаад хамгийн их зөрчилтэй, үзэлцсээр ирсэн “Кью Эс Си” ХХК-тай холбосон нь анхаарал татаад байгаа юм. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбилэг хоёр бол дайснууд шүү дээ. Чухамдаа тэр хүнийг ард нь байдаг гэдэг бүлэглэл л түүний Засгийн газрыг онхолдуулсан. Энэ улс төр, бизнесийн бүлэглэлийг Н.Алтанхуягийг гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамаатан саднаар нь хэлмэгдүүлсэн гэдэг. Тэрбээр “Шударга бусын хонгил” гэдэг ном бичиж, энэ талаар маш тодорхой бичсэн байдаг. Тэр номд “ЦЕГ-ын тусгай субьект хариуцсан дарга Баатар гэх нөхөр ТЕГ-ын дарга Б.Ариунсан, ТГ-ын дарга хоёрт нь энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд баривчлах гэж нэлээд юм болов. Түүнээс нь зугтаж ТЕГ-ын дарга Б.Ариунсан Ерөнхий сайдын өрөөнд бүтэн хоёр хоног нуугдаж билээ”, М.Энхсайхан “Энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна. УИХ-д танилцуулна гэдэг нь Ерөнхийлөгч, ҮАБЗ-д танилцуулагдах байх. Ер нь бол ар талаасаа асар их хардлага дагуулах аюул байгаа” гэж Засгийн газрын хаалттай хуралдаанд хэлжээ. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид Монголдоо “Эрдэнэт”-ийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо УИХ нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийнэ хүчингүй боллоо гэе. Зөв үү” гэхэд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч О.Орхон "Зөв” хэмээн хариулжээ. Ингээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явъя” гээд хуралдааныг өндөрлөсөн байна” гэж бичсэн байгаа юм.

Хэн нэгэн ингэж хамсаатныхаа талаар бүхэл бүтэн ном бичих үү?!

Яг үнэндээ одоо нэгэнт нэршил болчихсон МАНАН, Шударга бусын хонгилын талаар анх Н.Алтанхуяг ярьдаг байсан юм. Яагаав, нэгэн чуулган дээр Ц.Нямдорж Ё.Баатарбилэгийг “Чи тэр шударга бусын хонгилд хэвтэж байгаад гарч ирсэн биз дээ” гэдэг шиг Н.Алтанхуяг чинь МАНАН-д нүдүүлж, шударга бусын хонгилоор тууччихсан хүн байхгүй юу. Өөрөөр хэлбэл, энэ Н.Алтанхуяг чинь МАНАН, шударга бусын хонгил хоёрыг биеэрээ мэдэрчихсэн юм. Харин өнөөдөр түүний үзсэн МАНАН, бас шударга бусын хонгилыг олонд таалагдтал муулж байгаад эрх мэдлийн оргилд хүрсэн олон улстөрч бий боллоо. Одоо ч өндөр эрх мэдэлд хүрчихээд сууж л байна.

                 Нэг үгээр хэлбэл, МАНАН, шударга бусын хонгил ярьсаар мандсан хүмүүс өнөөдөр өөрсдөө МАНАН-гаа байгуулж,                       шударга бусын хонгил барьчихав уу гэж хардахаар байгаа юм. Тэгж ч харагдаж байна.

Хонгил нураагүй, хонгилын түлхүүр атгасан эзэн солигдсон гэдэг яриа улс төрд “орж ирээд” багагүй удлаа. Үнэн бололтой. Ганцхан жишээгээр нотлогдож байна. Н.Алтанхуяг 2014 оны намар өвлийн заагаар Ерөнхий сайдаас огцорсон. Тэгэхдээ “Хэт их улстөржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ.

Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улстөрч хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” гэсэн. Энэ байдал найман жилийн дараахь өнөөдөр өөрчлөгдөж үү. Үгүй. Тэгэхээр Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны зээлтэй холбож буй нь ердөө л шинэ “хонгил”-оор чирэх гэсэн ажиллагаа байж мэдэхээр байна. Ингэж хардах бас нэг явдал бий.

                 Н.Алтанхуягийг эрдэнэтчүүд, цаашлаад Монголчууд баялагтаа эзэн болох тогтоолын төсөл өргөн барьсны маргааш л                 “Яллагдагчаар татлаа” гэдэг мэдээ тарааж байгаа юм. Бас Төрийн ордонд түүнийг Хөгжлийн банктай холбож мэдээлэл                тарахтай зэрэгцээд Эрдэнэтэд хэдэн хүн “Эгүүлэн татна, гарын үсэг цуглуулна” гээд гараад ирэх жишээтэй. Энэ мэтээр                  “олсны үзүүр” эрх баригчид руу хөтөлсөөр байгаа юм.

Тэдний хувьд Н.Алтанхуягийг дуугүй болговол АН-ыг бүрмөсөн дарж авсантай адил. АН-ын дарга, удирдлагад цөөнгүй жил ажиллаж, ялалтын голдуу туг босгож явсан Н.Алтанхуяг өнөөдөр УИХ дахь сөрөг хүчний үүргээс чамгүй сайн хуваалцдаг гишүүн. Үг нь МАН-д халгаатай. Таалагддаггүй. Харин олон нийтэд таалагдана. Үнэн учраас. Хүмүүс ч мэддэг. Тиймээс улс төрийн рейтингийн судалгаагаар Н.Алтанхуягт өндөр оноо өгдөг шиг байгаа юм. МЕК-ийн судалгааг харахад л АН-ын өндөр рейтингтэй хоёрын нэг нь Н.Алтанхуяг байж байх жишээтэй.

Тэгэхээр одоо энэ Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэг гээчээр дахиад МАНАН-д гөвшүүлж, шударга бусын хонгилоор чирүүлэхгүйн тулд амаа хамхих хэрэгтэй. Ингэж л “амьд үлдэх" ганц зам байна даа, түүнд?!

Б.Тулгат

Эх сурвалж: "Sonin.mn"

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН