БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ
Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ

Монгол орон даяар зохион байгуулах эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ. Дээрх хугацаанд иргэдийн амьдран буй баг, сумаас үзлэг оношлогоонд хамрагдах иргэдэд утсаар, болон шуудангаар урилга илгээх аж. Иргэдийн үзлэг, оношлогоонд хамрагдах урилгад хуваарийн дагуу багц шинжилгээ өгөхөөс эхлээд эмчийн үзлэгт хамрагдах хуваарийг нарийн гаргаж өгөх гэнэ.  

Өөрөөр хэлбэл, урилга ирсэн, товлосон өдөртөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой ажээ. Улсын хэмжээнд явагдах эрт илрүүлгийн үзлэгээр үүссэн “BIG DATA”-г хадгалж архаг өвчин илэрсэн тохиолдолд хяналтад авч, хүндрэхээс сэргийлэх ажилд ашиглах гэнэ. Монгол улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.7 эмэгтэйчүүдийнх 76.2 байдаг аж. Зөрүү нь 9.5 жил байна. Амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, гэмтэл хордлого ба гадны шалтгаант өвчлөл  улсын хэмжээнд эхний 5-д эрэмблэгддэг байна. Мөн зүрх судас, хавдар, гэмтэл хордлого, хоол боловсруулах эрхтэний тогтолцоо,амьсгалын замын тогтолцоо зэрэг нь нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд орж байна.

Орхон аймгийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 106 мянга 145 иргэн бүртгэлтэй байна. Жаргалант сумын 3 багт 3511 иргэн үүнээс эрэгтэй 1844, эмэгтэй 1667 иргэн үзлэг оношлогоонд хамрагдана. Харин Баян-Өндөр сумын хэмжээнд 102 634 иргэн үзлэгт хамрагдах ба үүний 50299 нь эрэгтэй, 52335 нь эмэгтэйчүүд байна.  Эрт илрүүлэгийн үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төв, БОЭТ, “Эрдэнэт медикал”, “Баян-Өндөр мед”, “Эрдэнэт сувилал”-д хийх ажээ.

Хүүхдүүд Анхан шатлалын үзлэгт хамрагдах бол насанд хүрэгчид Лавлагаа шатлалын түвшинд эрт илрүүлэгийн үзлэг, оношлогоо хйилгэнэ. Иргэн таньд эрт илрүүлэгт хамрагдах урилга ирсэн тохиолдолд  ӨЭМТ-д очно. Тэнд та Хөтөчид хандана. Цахим бүртгэлд бүргүүлнэ, Эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ, Лабораторийн шинжилгээ өгнө, Багажийн шинжилгээ өгнө, дараа нь Эмчийн дүгнэлт зөвлөгөө гаргуулах юм байна. Улаан хоолой, ходоод, бүдүүн шулуун гэдэс дурандахад 1 хүнд дунджаар 40-50 минут зарцуулах тул дурантай багцийн шинжилгээнд хүлээлт үүсэх учраас өдөрт 10-12 иргэн хамрагдах талаар зохион байгуулагчид анхааруулж байна.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ