БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ залуучуудын шаардлагад “Ёстой үгүй шүү” гэсэн хариу өглөө
Аймгийн ИТХ залуучуудын шаардлагад “Ёстой үгүй шүү” гэсэн хариу өглөө

Шинэ мянганы залуус дөрөвдүгээр сарын 7, 8-нд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнийхөө хүрээнд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Улмаар Орхон аймгийн Амарын талбайд 200 гаруй залуус цуглаж “Ажлаа хий”, “Эх орондоо сайхан амьдармаар байна”, “Үнийн хөөрөгдлийг зогсоо” хэмээн уриа лоозон барьж жагссан. Жагсагч залуусаас аймгийн удирдлагуудад тодорхой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга С.Батжаргал жагсагчдын шаардлагыг хүлээн авч орон нутгийн төрийн эрх барих дээд байгууллага болох аймгийн ИТХ-ын хуралдаанд  танилцуулж асуудлыг шийдвэрлэх тал дээр санаачлага гарган ажилласан. Гэтэл аймгийн ИТХ түүний удирдлага залуусын шаардлагыг хуралдаанд оруулах нь хэрэгцээгүй, зөвхөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн цэвэр, бохир усны үнийн талаарх шаардлагыг л сонсохоор шийдвэрлэсэн. Аймаг, орон нутгийн залуус, Эрдэнэтийн ирээдүйг 2030-2050 он хүртэл авч явах залуусынхаа өөдөөс хурлын байгууллага ийнхүү нүүрээ бууруулав.

Нэр бүхий залуус, иргэд цэвэр, бохир усны үнийн огцом нэмэгдлийг эргэн харахыг шаардаж сард байрны төлбөр гэнэтхэн 200 мянган төгрөг болж байгааг эргэн харахыг эрх баригчдаас шаардсан. Улмаар дөрөвдүгээр сарын дундуур Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт оролцсон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьт ч үгээ хэлж, дуулгасан. Тавдугаар сарын 3-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаас цэвэр, бохир усны үнийн зохиомол нэмэлтийг Олонхийн бүлгийн төлөөлөгчид цээжээрээ хамгаалж залуучуудынхаа, эрдэнэтчүүдийн шаардлагад “Цэвэр, бохир усны үнийг буулгана гэж ёстой үгүй, шүү” гэж олонхиороо татгалзсан хариуг ярс хйитэл гар өргөөд  өгч байх юм. Сүүлдээ олонхийн бүлгийн зарим нэг төлөөлөгч эрдэнэтчүүдийг идэж уухдаа, тамхи татахдаа 200-400 төгрөг харамладаггүй байж усны үнийг 50 мөнгөөр нэмэгдүүлэхэд “голоо цохидог” горгорууд гэх нь халаггүй дүвчигнэсэн. Энэ удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа аймгийн ИТХ-аас Эрдэнэтийн ирээдүйг бүтээгч залуус нааштай хариу, өөдтэй хариулт мөддөө сонсохгүй бололтой.

Нэг өрөө байранд амьдардаг 3 ам бүл, хоёр, гурван өрөө байранд амьдардаг айл өрхүүд “Эрдэнэт Ус ДТС” компаниас гаргасан нэмэгдсэн “жишиг үнэ”-ийн дагуу үг дуугүй төлбөрөө төлөөд явахгүй бол 2020 оны дөрөвдүгээр сард гарсан аймгийн ИТХ-ын тогтоол зөрчсөн гээд асуудалд орж мэдэх цаг айсуй. Дээр нь алдангид даруулаад амьсгаа авах боломжгүй болж залуус Солонгост очиж боолын хөдөлмөр эрхэлж амиа зогоохоос өөр мөрөөдөлгүй болох нь.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ