ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх уулзалт өдөрлөгийг Соёл, урлагийн цогцолборын Их танхимд зохион байгууллаа. Одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэр 1200-аад ажилтантай, нийт ажилтных нь 71 хувийг эрэгтэйчүүд, 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус цехээс гавьяаны амралтдаа гарсан 500-аад ахмадад хүндэтгэл үзүүлж, залуучуудынхаа урлагийн тоглолтыг толилуулав. Түүнчлэн ажилчдынхаа идэвх оролцоог байнга дэмжиж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь биелүүлж ирсэн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ахмад ажилтнуудад фабрикийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн хөгжлийн талаар мэдээлэл хийв.

 Энэ үеэр залуу насаа үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд зориулж, эдүгээ гавьяаны амралтдаа гарсан ахмадуудад үйлдвэрийн өнөөдрийн болон ирээдүйн талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал онцолсон. Тэрээр, ахмад үеийнхэнтэйгээ эргэх холбоотой ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн тэргүүн туршлагыг бусад цех, нэгж өртөөлөн, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл танилцуулга хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Т.БАТЧУЛУУН Сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

 

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА