НЯМ
2025.09.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хангинахын шугуйн шагайн тойром”-д Эрдэнэтчүүдийг урьж байна
“Хангинахын шугуйн шагайн тойром”-д Эрдэнэтчүүдийг урьж байна

Булган аймаг 2022 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан байна. Ажлын хүрээнд зохион байгуулах томоохон ажил нь 400 гаруй жилийн түүхтэй “Хангинахын шугуйн шагайн тойром” наадам юм. Наадмыг Орхон, Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж энэ сарын 21, 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд явуулах гэж байна.

Энэ талаар Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан “Хангинахын шугуйн шагайн тойром наадам 2014 оноос эхлэн долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Наадамд Орхон аймгаас найман баг оролцохоор бүртгүүлсэн, нэг багт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Шагайн тойром наадмын хүрээнд 800-1000 хүн цугларах төлөвтэй байна. Амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 21-22- нд болох арга хэмжээнд үндэсний шагайн харваа наадмаас гадна  улс, аймаг цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Мөн урлагийн тоглолт, орой нь  шоу арга хэмжээ, орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Мөн дотоодын жуулчдад хүнсний болон нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Жуулчдын замын хувьд харцангуй бартаа саад багатай, жижиг тэрэг зорчих боломтой тул эрдэнэтчүүд та бүхнийг Хангинахын шугуйн шагайн тойромд хүрэлцэн ирэхийн урь байна” гэлээ.

Цаашдаа Орхон, Булган аймгийн шагайн харваачид цэц мэргээ сорьдог, үндэсний бөхчүүд нь уран мэхээ уралдуулан цэнгэдэг, байгалийн үзэсгэлэнт газар болдог уг наадмыг жил бүр уламжлал болгож явуулах ажээ. Энэ удаагийн наадмыг  Булган, Орхон аймгийн  ЗДТГ-ууд хамтран зохион байгуулах юм.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА