БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн урилгаар Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Авлигатай тэмцэх үндэсний газар нь дээд болон дунд шатны авлигатай тэмцэх мэргэшсэн прокурорын байгууллага бөгөөд авлигыг илрүүлэх, мөрдөн шалгах, яллах үндсэн чиг үүрэгтэй. Авлигын хэргийн улмаас 200 мянган евро болон түүнээс дээш дүнтэй хохирол улсад учруулсан, гэмт хэргийн объект нь 10 мянган евротой дүйцсэн эсхүл төрийн өндөр албан тушаалтны /сайд, хотын дарга, сенатор, төрийн нарийн бичгийн дарга г.м/ үйлдсэн авлигын гэмт хэргийг харьяаллын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэхийн зэрэгцээ Европын холбооны санхүүгийн эрх ашгийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.

2013 оноос эхлэн АТҮГ нь улс төрийн олон мянган албан тушаалтныг амжилттай мөрдөн шалгасан бөгөөд 2014 онд Европын холбооноос тус байгууллагын авлигатай тэмцэх  үйл ажиллагаа, сайн туршлагыг онцлон сайшааж байв. Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нь 50 настай, 2020 оны 2 дугаар сараас энэ албанд томилогдон ажиллаж байна. Эрүүгийн давж заалдах шатны шүүх байрлаж буй хот бүрт салбар байгууллага ажиллах ба төв салбар нь Бухарест хотод байрладаг. Төв салбараас гадна бүс нутгийн 14 салбараас бүрдэнэ.

Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога нарын ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын Ерөнхий прокурорт зочилж ажил хэргийн уулзалт хийнэ.

Эх сурвалж: АТГ

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ