БААСАН
2026.03.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хутаг-Өндөр Булган хангайн бүсчилсэн хөгжлийн жишиг сум болжээ
Хутаг-Өндөр Булган хангайн бүсчилсэн хөгжлийн жишиг сум болжээ

Ардын Хатанбаатар Магсаржаваараа овоглосон  Хутаг-Өндөр сум 1924 онд засаг захиргааны 3 баг 300 өрхтэйгөөр байгуулагджээ. Өдгөө засаг захиргааны 5 багт 1607 өрхийн 5193 хүн ам оршин сууж байна. Үүнээс 52.5 хувийг залуучууд, 36.1 хувийг хүүхэд, 11.3 хувийг ахмадууд эзэлдэг аж.

Хутаг-Өндөр сум Булган аймгийн баруун хойд хэсэгт 560.5 мянган га газар нутгийг хамран, хойд талаараа Тэшиг, зүүн талаараа Сэлэнгэ, зүүн урдуураа Бугат, урд талаараа Сайхан, баруун урд талаараа Баян-Агт, баруун хойд талаараа Хөвсгөл аймгийн Тариалан сумтай хиллэн оршдог.

Тус сум нь Монгол улсын төвийн бүсийн босоо тэнхлэгийн авто замын сүлжээний Улаанбаатар-Орхон-Булган-Хөвсгөл аймгийг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замын дагуу байрладаг бөгөөд хүн тээвэр, шуудан холбооны үйлчилгээг бүрэн үзүүлдэг.

Өнөөдөр тус сумын хөдөлмөрч түмэн Эртний Уйгарын томоохон хот болох Бай-балык хотын туурь, Чингисийн унаганы зэлний гадас, Бичигт Биржин, Бичигт хад, Эгийн голын олон үеийн дурсгалт газрууд болон Их булаг, Улиатай, Наранбулаг зэрэг рашаан ус, Урантогоо, Намнан, Зэд, Хантайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Тус сум нь Урантогоо, Жалавч, Тулга зэрэг байгалийн дурсгалт газартай.Намнан, Бүтээл, Хантай зэрэг тусгай хамгаалалттай  газар нутагтай, байгалийн ховор ургамал, зэрлэг амьтдын амьдрах орон болсон өндөр уул нуруудтай. Монгол улсын хамгийн том гол болох Сэлэнгэ мөрөн тус сумын төвийн өмнүүр урсан өнгөрдөг. Үүний зэрэгцээ Эгийн гол зэрэг Монгол орны томоохон гол мөрний ай савд нутагладаг үржил шим бүхий хөрстэй, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой, байгалийн үзэсгэлэнт газар хийгээд түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг. Нэг үгээр хэлбэл, Хутаг-Өндөр сум бол Булган хангай нутгийн бүсчилсэн хөгжлийн жишиг сум билээ.

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ