ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 52 ажилтан орон сууцаа хувьчилж авлаа
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 52 ажилтан орон сууцаа хувьчилж авлаа

“Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчилан “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ц.Бат-Энх нар балжиннямтай билэгт сайн өдөр ёслол өолгон гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн ажилласан, одоо ажиллаж байгаа албан хаагчид, Эрдэнэт үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдардаг, өмнө нь байр хувьчилж аваагүй, мөн орон сууцны мөнгөн дэмжлэг авч байгаагүй ажилчдад байрыг нь хувьчилж, орон сууц эзэмших эрхийн бичгийг ийнхүү гардуулсан юм. Ажилчид сэтгэл өндөр, баяртай буйгаа илэрхийлж, олон жил амьдарсан, дурсамж шингэсэн байраа өөрийн болгоно гэдэг сайхан байна хэмээн ярьж байлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Ц.Бат-Энх нар   “Цар тахлын хүнд цаг үед  Эрдэнэт үйлдвэр хүнд үеийг үүрч байсныг  Монголын ард түмэн мартах ёсгүй.Учир нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хөдөлмөр, Засгийн газарт том дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа хэмээн баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА