ПҮРЭВ
2026.03.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Яг тэдэн шиг” бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
“Яг тэдэн шиг” бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ

Монголын нэгэн томоохон арилжааны телевизээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг долоо хоног бүрийн ням гарагт гарч монголчуудыг байлдан дагуулж байгаа. Тэгвэл манай аймгийн дарга нар “Яг түүн шиг” биш юм аа гэхэд “Яг тэдэн шиг” байх шаардлага амьдралаас урган гарч байна. Яагаад гэвэл Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр, эдийн засгаа сэргээх, дэмжих тусгайлсан бодлого шийдвэр гаргаж байгаа. Гэтэл манай аймагт энэ  чиглэлээр иргэдэд хандсан нэг ч ажил, санаачлага гарсангүй. Өнөөх л бахь байдгаараа. Эрдэнэтэд үдшийн 24.00 цаг болонгуут бүх дэлгүүр, худалдаа үйлчилгээ, баар, рестораныг нь хүчээр хаагаад “Одоо унтлагын цаг болсон. Өглөө эрт сэрээрэй” гэж хэлээд асуудлыг хүчээр шийддэг байдлаасаа гарахгүй бусдын сүүл мушгиж явна.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Булган аймгаар айлчлан ирж байгаа аялагч амрагч, дотоод гадаадын жуулчдад үйлчилгээг ойртуулах зорилгоор улсын чанартай авто зам дагуух худалдаа үйлчилгээний цэгүүдийн ажлын цагийн хуваарийг 24 цаг болгож уртасгалаа” хэмээсэн Захирамжийг зургаадугаар сарын 24-нд гаргасан байх юм. Захирамж нь ч хэрэгжиж байхтай Булган явахдаа таарлаа. Ажил, амьдралаа мэддэг, иргэн аж ахуйн нэгжээ дэмждэг, эдийн засгийн анхан шатны ойлголттой, бизнесийг төрийн дарамтгүйгээр явуулах нь хамгийн чухал гэдэг орчин үеийн ойлголттой залуу даргад булганчууд ам сайтай байна билээ.

Дээр нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдийнхээ төлөө, наадамчдынхаа төлөө бас нэгэн шийдвэр гаргасан нь олны талархлыг хүлээж эхэллээ.  Тэрбээр баяр наадмын үеэр хуушуур, шорлогны худалдаачдаас түрээс, татвар авахгүй гэдгээ зарлачихлаа. Бүр цаашилбал, долоодугаар сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Дархан хотын бүх үйлчилгээний байгууллагууд 02.00 цаг хүртэл ажиллах тухай мэдэгдэж байна. Манай хөрш аймгууд болох Булган, Дархан-Уулын удирдлагууд иргэдийнхээ төлөө ингэж ажилладаг юм байна, найзууд аа.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяраас “Наадмын үеэр үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон зүйл байна уу” хэмээн асуухад “Тийм зүйл байхгүй. Үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй” хэмээн хариуллаа.

Наадмаар дотоод гадаадын аялагчид, жуулчид Хөвсгөл далай болон баруун аймгаар явахдаа манай нутгаар дайран өнгөрдөг. Шөнийн цагаар Эрдэнэт хотод онгорхой хаалгатай үйлчилгээний байгууллага бараг байхгүй. Иймээс эртхэн шиг Улаанбаатарын Баруунтурууны тээврийн товчооны орчимд “Жуулчдын анхааралд. Манай аймгийн үйлчилгээний байгууллагууд шөнийн 12.00 цаг хүртэл л ажилладаг тул шөнийн цагаар дайран өнгөрөх бол ус ундаагаа хотоос гарахдаа сайн базаагаарай. Орхон аймгийн ЗДТГ” гэсэн зар бүхий томоос том самбар байршуулчихвал аян замын хүмүүст ч амар юм биш үү.

Яадгийм, шинэ ажил, шинэ зүйл санаачилж чадахгүй бол “бусдаас будаа идээд” ч болтугаа “Яг тэдэн шиг” иргэддээ хандсан, эдийн засгаа дэмжсэн ганц нэг “Зөв шийдвэр” гаргачих л даа.  Хуушуурын гуанзыг дампууртал нь торгодог мэргэжлийн байгууллагатай манай аймаг хуушуур, шорлогны гээд наадмын үеэрх үйлчилгээ эрхлэгчдээс 25-50 мянган төгрөгийн хураамж авах тухайгаа хамгийн түрүүнд зарласан. Уг нь манай аймаг чинь төсвөө өөрөө бүрдүүлдэг улсын төсөвт хэдэн арван тэрбум төгрөгийг “Тэгшитгэл” нэрээр төвлөрүүлдэг биз дээ. Эрдэнэтийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид ганц удаагийн наадмаар ч болтугай татвар, түрээсгүй ажиллаж болно доо. Даан ч дарга нарын иргэдээ гэсэн сэтгэл л дутаад байх юм.

 

 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ