ПҮРЭВ
2026.03.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
4000 орчим га газарт шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой гэж үзжээ
4000 орчим га газарт шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой гэж үзжээ

Аймгийн 2022-2037 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэлийн талаар ГХБХБГ-ын дарга Г.Цолмон Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. 
       Тэрээр: “Манай аймгийн хувьд газар нутаг багатай, том уурхай дагасан хот учир хотын төлөвлөлт зайлшгүй уурхайн хөгжилтэйгөө уялдаж явах шаардлагатай. Хамгийн сүүлд 2005 онд батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь тухайн үеийн үйлдвэрт ашиглаж байсан технологийн онцлогоос хамаараад суурьшлын бүс үүсгэх боломжгүй гэх ангиллаар нэлээдгүй газрууд хот байгуулалтын баримт бичигт хамрагдахгүй үлддэг байсан. 
       Харин одоо бол цаашид өөрчлөгдөх боломжтой технологийн норм дүрэмд уялдуулан суурьшлын бүсийг ямар хэмжээнд нэмэгдүүлж болох, мөн суурьшлын бүсийн ашиглалтын хэлбэр нь аль хэсэгтээ ямар байвал үр дүнтэй байх вэ гэдэг судалгааг энэ удаагийн төлөвлөгөөгөөр гаргаж ирэх боломжтой болж байгаа юм. 
        Энэхүү судалгааны ажлын тайланд тусгагдсанаар Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр дээр өмнө нь суурьшлын бүс үүсгэхэд тохиромжгүй ангилалд ордог байсан талбайгаас 4000 орчим га газар нь шинээр суурьшлын бүс үүсгэхэд боломжтой гэсэн талбайд нэмэгдэж орж байгаа” гэв. 
        Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах гүйцэтгэгчээр газар зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Land owner” ХХК шалгарсан бөгөөд судалгааны ажлын бүрэлдэхүүнд зөвлөх инженерүүд, доктор, профессорууд орж ажиллаж байгаа ажээ.
      Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь “Газрын тухай” хуулийн 25.2-т буюу Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байдаг. 
      Түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэдэг нь тухайн орон нутаг өөрийнхөө батлагдсан хилийн цэс доторх газраа хамгийн ашигтайгаар ашиглах суурь нөхцөлөө гаргадаг, судалгааны үр дүнд суурилсан урт хугацааны төлөвлөлтийн баримт бичиг гэдгийг онцолж байна. 

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ