ПҮРЭВ
2026.03.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нартай уулзав
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нартай уулзав

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэлэлцэж, сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн тухайн амьдарч байгаа байршилд ойр сургууль цэцэрлэгийг санал болгож, хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан санал солилцов.

Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Жил бүр сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой маргаан гардаг. Хамран сургах тойргийн биш хүүхдүүдийг шан харамж авч, элсүүлдэг. Үүнээс болж хотын төвийн сургуулиудын анги дүүргэлтийн тоо хэтэрдэг. Авто замын түгжрэл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд онцолдог. Энэ жилээс буюу 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургахдаа хамран сургах тойргоор нь хамруулахад бүртгэлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал байна” гэв.

Уулзалтад оролцсон бүртгэлийн байгууллагын төлөөлөл дээрх ажилд түргэн шуурхай, нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ