ПҮРЭВ
2026.03.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дээврээ даахтай болсныг нь цэрэгт татаад явчих юм аа...
Дээврээ даахтай болсныг нь цэрэгт татаад явчих юм аа...

Цэрэг татлага болоод өнгөрлөө, аймгийн хэмжээнд. Хорвоогийн нэгэн өдрийн шар нар жаргахтай зэрэгцэн цэрэгт татагдсан залуус ар гэрийнхнээрээ үдүүлэн Амарын талбайгаас хөдөлсөн. Энэ жилийн цэрэг татлага ямар журмаар явагдах, Монгол цэргийн номлол хаашаа яваад байгаа, хэдэн цэрэг манай аймгаас татагдах тухай аймгийн Цэргийн штаб “ганц үг ган хийсэнгүй”. Бодвол цэргийн нууц юм байлгүй. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага манай аймгийн хувьд хатуухан, хэцүүхэн болж өнгөрч байгааг цэрэгт хүүгээ, дүүгээ үдэж байгаа ар гэрийнхэн болоод зарлан дуудах авч цэрэгт мордож байгаа эрчүүд ч жиг жуг хийж байна. Өмнө нь тодорхой шалтгааны улмаас цэргээс чөлөөлдөг байсан бол энэ жил тэгсэнгүй. Зарлан дуудах авсан л бол эмнэлгийн үзлэгт ор гэж тулгаад л. Арай л өөр байна , өнөө жил хэмээсэн иргэн олон байлаа.

Их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутан, ажил хийж ар гэрээ тэжээдэг айлын том хүү, ой ч хүрээгүй зургаан сартай хүүхэдтэй залуу аав, тэр бүү хэл бурхан болсон ээжийгээ нутаглуулаад 21 ч хоноогүй ээжийн жаахан хүү гээд л бүгд цэрэгт татагдсан.  Энэ бүхнийг нэг талдаа Монгол төрийн төмөр нүүр гэж үзэх ч нөгөө талдаа амьдрал баян учраас ард түмэнд асуудал их л байсан болов уу. Цэргийн штабынхан багийн дарга нар луу “цэрэг татлагад тэдэн хүн явуул” гэсэн албан бүчиг бүхий тоот явуулсан байдаг. Өнөөх багийн дарга, хэсгийн ахлагч нар нь үүрэг даалгаврыг нь биелүүлэх гээд аргаа барж ямар сайндаа шилжээд явсан бүү хэл цэргийн алба хаасан хүнээ ч дахин цэрэгт дуудаж байхав.

Монгол улсын 18 нас хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй. Цагаан дээр хараар бичсэн хуулийг хүн бүр даган биелүүлэх учиртай. Эх орны хүү болж, тангараг өргөн эх орноо хамгаалахаар мордсон “Аян замын ерөөл” уншуулан үдүүлж байгаа олон аавын хөвгүүд  албаа амар мэнд хаагаад ирээрэй гэж ерөөе.

Нэгэн нэрт яруу найрагчийн

... Дээлээ даахтай болсныг нь цэцэрлэгт хамаад явчих юм аа

  Дээврээ даахтай болсныг нь цэрэгт татаад авчих юм аа... хэмээн шүлэглэсэнчлэн  эх орны хөвгүүд эр цэргийн албандаа мордлоо. Цэрэг татлагын орой зарлан авсан нөхөд нь машинд суугаад хөдлөхөд “Новш гэж, тэгээд миний үсийг яах гэж авсан юм бэ” гээд бухимдсан нөхөр, цэргийн албанаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй, хаачихаа мэдэхгүй хэдэн хүн зогсож байсан нь үдэн гаргагчдын хувьд их сонин содон харагдаж байлаа.  

ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ