МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орон тооны бус Зөвлөл байгууллаа ч хууль зөрчсөн олон асуудал байна
Орон тооны бус Зөвлөл байгууллаа ч хууль зөрчсөн олон асуудал байна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл  болох улсын байцаагч нар орон нутагт ажилладаг. Харин манай аймагт орон тооны бус, үндсэн цалин урамшуулалгүй ч ШӨХТГ-ын улсын байцаагч гэсэн үнэмлэхгэй Б.Хашчулуун гэдэг хүн эрдэнэтчүүдийн төлөө ажилладаг гэдгийг бид мэднэ. Цар тахлын үед, хөл хорионы цагаар иргэд гэлтгүй худалдаа эрхлэгчид ШӨХТГ-ын байцаагчид гомдлоо гаргаж, асуудлаа шийдүүлэн ажиллаж байсан. Бүр сүүлдээ “Хамгийн хэрэгтэй хүн чинь ШӨХТГ-ын улсын байцаагч юм байна шүү дээ” хэмээн дуу алдаж байхав.

ШӨХТГ-аас аймгийн ИТХ-ын даргад “... аймаг, орон нутагтаа Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийн хүрээнд Орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллах тухай” албан бичиг ирүүлжээ.

Үүний дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албанаас санаачлан Орхон аймагт Орон тооны бус Зөвлөл байгуулахаар асуудал боловсруулж Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн юм. Өнөөдрийн байдлаар Төв, Дархан-Уул зэрэг 3 аймагт ТЗ-гийн 6-гаар цалинждаг, ШӨХТГ-ын роон тооны улсын байцаагч ажилладаг байна. Харин нэр бүхий 6 аймаг, орон нутаг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийнхээ орон тоонд багтаан Иргэдэд үйлчилдэг, иргэдийн төлөө, Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлдэг, шалгадаг улсын байцаагчийг ажиллуулдаг байна. Харин манай аймгийн хувьд сарын 500 мянган төгрөгийн урамшуулалтай, түүнийхээ 50 мянгыг ХХОАТ-т тушаагаад гар дээрээ 450 мянган төгрөг авдаг орон тооны бус, сайн дурын ч гэмээр ШӨХТГ-ын улсын байцаагч ажилладаг байна. Улсын байцаагч Б.Хашчулуун “Маргаашнаас эхлэн өрөөний тогийг таслахаар болсон.Хэрэглээний усыг хязгаарлаж байгаа. Аймгаас зөвхөн урамшуулал л өгдөг болохоос өөр 1 ширхэг бичгийн цаас ч авах хөрөнгө өгдөггүй” тухай аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдэд дуулгасан ч асуудал нэг их өндрөө авсангүй Орон тооны бус Зөвлөлийн гишүүдийн нэрийг сонссоноор дуусгавар болов.  

ШӨХТГ-аас орон тооны улсын байцаагч ажиллуулах тухай аймгийн ЗДТГ-ын дарга асан Д.Соёлчхүүд 3 ч удаа албан бичиг илгээсх бүрт “Манай Тамгын газарт танай улсын байцаагчийг багтаах орон тоо байхгүй, болможгүй” гэсэн хариу өгч байжээ.

Ямар ч байсан аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд Орхон аймагт ШӨХТГ-ын хүсэлт, шаардлагын дагуу энэ чиглэлийн асуудлыг хариуцсан Орон тооны бус Зөвлөлийг байгуулах асуудлыг ээлжит XII хуралдаанд оруулахаар боллоо.    

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН